Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

2022 оны 11 сарын 28, Даваа
Б.Мөнхбаатар: Ипотекийн зээл олголт ихсэх тусам үнийн өсөлт үүсэх тул зээлийг татах нь зүйтэй гэж харж байгаа

Б.Мөнхбаатар: Ипотекийн зээл олголт ихсэх тусам үнийн өсөлт үүсэх тул зээлийг татах нь зүйтэй гэж харж байгаа

Эх сурвалж: Bataar.mn Эдийн засаг 2021-10-20 11:12:01

Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар ипотекийн зээл олголтын нөхцөл байдлын талаар танилцууллаа. 

Салбарын сайдын өгсөн мэдээллээр энэ оны аравдугаар сарын 15-ны байдлаар 11,056 ипотекийн зээл олгогдоод байгаа аж. Энэ нь сүүлийн таван жилийн хугацаанд олгогдоогүй их хэмжээний зээл юм байна.

Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар "Засгийн газраас нийт зээлийн 1/3-ийг орон нутагт олгох ёстой гэдэг бодлого барьсан. Аравдугаар сарын 1-ний байдлаар 10,657 зээл олгогдсоноос 2,417 нь орон нутагт олгогдсон байна.

Хэт их ипотекийн зээл олгосон тохиолдолд үнийн өсөлт үүсэх нөхцөл ажиглагдаж байгаа. Тиймээс зээлийн тоо 11 мянга гарсан тохиолдолд татах нь зүйтэй гэж харж байгаа" гэлээ.

Эх сурвалж: Bataar.mn Эдийн засаг 2021-10-20 11:12:01

Сэтгэгдэл бичих