Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

2021 оны 12 сарын 08, Лхагва
Ковидыг тараагч далд өвчтөн юугаараа аюултай вэ?

Ковидыг тараагч далд өвчтөн юугаараа аюултай вэ?

Эх сурвалж: Bataar.mn Дэлхий 2021-10-20 10:48:42
  Ковидыг тараагч далд өвчтөн богино хугацаанд 1500 хүртэл хүнийг халдварлуулж чадах гэнэ. Тийнхүү ийм нууцлаг өвчтөний онцлог юунд байдаг вэ? Эмч нар үүнд хариулжээ. “Нэгэнт ковидын эсрэг дархлаа суусан  хүмүүс ийм тараагч болдог. Тэд өөрсдийнх нь бие зүгээр байгааг мэдрэхдээ, амьдралын ердийн хэв маягийг сахисаар байдаг ч, ингэхдээ их хэмжээний вирус ялгаруулан тараадаг” гэж Петербургийн анагаахын шинжлэх ухааны форумын ерөнхийлөгч, анагаахын ухааны доктор Сергей Ануфриев үзэж байна.  Ийм өвчтөн халдварыг илүүтэй тарааж, 1500 хүртэл хүнийг халдварлуулж чаддаг гэнэ! 
Коронавирусийн цар тахлын үед ийм хүн байдагт ямар нэг онцгой зүйл огт байхгүй гэж эпидемиологч Эдуард Шунков хэлжээ.  Үнэн хэрэгтээ ямар ч цар тахлын үед ийм хүмүүс  байж л байдаг байна. Тэдний нэг онцлог нь  бие махбодийн вирус ялгаруулдаг, олонхи өвчлөгчийг бодвол биед нь вирус их хэмжээгээр үрждэг тэр онцлог, түүнчилэн угаасаа хор ихтэй штамм юм гэж эмч хэлжээ.  Хүн өөрийн энэ эвгүй онцлогийг мэддэггүй нь сонин юм. Вирус тарааж байхдаа тийм хүний бие нь зүв зүгээр байдгаас гадна, өөрөө ч өвчилдөггүй байна. Тийнхүү  ийм халдвар тараагч хүнтэй тааралдаж мэднэ гэдгийг санан, амны хаалт байнга зүүж байхыг эмч нар зөвлөж байна.
 Б.Атар
Эх сурвалж: Bataar.mn Дэлхий 2021-10-20 10:48:42

Сэтгэгдэл бичих