Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

2021 оны 12 сарын 09, Пүрэв
Москвад коронавирусний тархалтын улмаас шинээр хязгаарлалт тогтоолоо

Москвад коронавирусний тархалтын улмаас шинээр хязгаарлалт тогтоолоо

Эх сурвалж: Bataar.mn Хэвлэл мэдээллээр 2021-10-20 08:59:56

МОСКВА. /TASS/. ОХУ-ын нийслэл Москва хотын эрх баригчид коронавирусний тархалттай тэмцэх шинэ арга хэмжээ авч байгаагаа мэдэгдлээ. Хотын дарга Сергей Собянины хэлснээр, энэ намар амьсгалын замын цочмог вируст халдвар болон амьсгалын замын бусад өвчний тархалт нэмэгдсэнтэй холбоотойгоор халдварын байдал хүндэрсэн байна.


Шинэ хязгаарлалтуудыг Москвад халдварын тохиолдлын тоо зуныхаас дөрөв дахин, эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчдийн тоо гурав дахин, хүнд өвчтөнүүдийн тоо хоёр дахин нэмэгдсэнтэй холбогдуулан авсан болохыг хотын дарга хэлжээ. 


Тэрбээр мөн ахимаг настай москвачуудын дунд вакцинжуулалтын түвшин хангалтгүй байгааг онцолсон байна. Тэдний ердөө гуравны нэг нь л вакцин хийлгэсэн бөгөөд вакцин хийлгэсэн 5 сая оршин суугчийн дийлэнх нь дунд насны хүмүүс байна.


Москва хотын даргын мэдэгдсэнээр, 2021 оны 10 дугаар сарын 25-наас 2022 оны хоёрдугаар сарын 25 хүртэл ажил олгогчид ажилчдынхаа 30-аас доошгүй хувийг, түүнчлэн 60-аас дээш насны, суурь өвчтэй бүх ажилчныг хэрэв тэдний оролцоо нь байгууллагын үйл ажиллагаанд чухал биш бол зайнаас ажиллуулах шаардлагатай. Үүний зэрэгцээ ажил олгогчид ажилтнуудаа цахимд шилжүүлсэн тухай зохих цахим тайланг долоо хоног бүр гаргаж өгөх ёстой.


Энэхүү шаардлага нь вакцин хийлгэсэн болон халдвар аваад эдгэрсэн хүмүүс, мөн Росатом, Роскосмос, батлан хамгаалах салбар зэрэг стратегийн ач холбогдол бүхий салбарын аж ахуйн нэгжүүдийн эмч, ажилчдад хамаарахгүй аж.


Өмнөх удаа Москвад ажиллагсдын 30 хувийг цахимаар ажиллуулах шаардлага хоёр сарын хугацаанд мөрдөгдөж байсан юм.


Түүнчлэн 2021 оны 10 дугаар сарын 25-наас 2022 оны хоёрдугаар сарын 25 хүртэл 60-аас дээш насны оршин суугчид болон архаг өвчтэй хүмүүс гэрийн дэглэм сахих ёстой. Харин цэвэр агаарт алхах, спортоор хичээллэхийг хязгаарлахгүй байна.


Сүүлийн зургаан сарын хугацаанд халдвар аваад эдгэрсэн эсвэл вакцин хийлгэсэн хүмүүс “гэрийн дэглэм”-ээс чөлөөлөгдөнө. 


Москвагийн эрх баригчид мөн үйлчилгээний салбарын ажилчдын 80 хувийг вакцинд албадан хамруулахаар болжээ. Вакцины эхний тунг холбогдох салбаруудын ажилчид 2021 оны 12 дугаар сарын 1 гэхэд, хоёрдугаар тунг 2022 оны нэгдүгээр сарын 1 гэхэд хийлгэх ёстой байна.

montsame.mn

Эх сурвалж: Bataar.mn Хэвлэл мэдээллээр 2021-10-20 08:59:56

Сэтгэгдэл бичих