Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

2021 оны 12 сарын 08, Лхагва
Төрийн өмчит компаниудад гурван чиглэлээр бүтцийн өөрчлөлт хийнэ

Төрийн өмчит компаниудад гурван чиглэлээр бүтцийн өөрчлөлт хийнэ

Эх сурвалж: Bataar.mn Нийгэм 2021-10-19 15:21:07

УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцлээ.

Г.АМАРТҮВШИН: -2022 онд төсвийн орлого 19.5 хувиар нэмэгдэнэ гэж төлөвлөсөн байна. Хаанаас ийм өсөлт бий болно гэж тооцсон бэ. Төрийн өмчит компаниудаас 464 тэрбум төгрөгийн ногдол ашиг авна гэж тооцсон байна. Ямар үндэслэлээр ийм орлого орж ирнэ гэж тооцсон бэ?

Б.ЖАВХЛАН: -Ирэх онд төсвийн нийт орлогыг 3.1 их наядаар нэмэгдэнэ гэж тооцсон. Татвараар 245 тэрбум, төрийн өмчийн компаниудын ногдол ашгийн өсөлтөөс 250 тэрбум, уул уурхайн салбарын өсөлтөөс 410 тэрбум, импортын өсөлтөөс 910 тэрбум төгрөг орж ирнэ гэж тооцсон. Төрийн өмчит компаниудын тухайд гурван чиглэлээр бүтцийн өөрчлөлт хийж үр өгөөжийг нь нэмэгдүүлнэ гэж тооцсон.  

Эх сурвалж: Bataar.mn Нийгэм 2021-10-19 15:21:07

Сэтгэгдэл бичих