Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

2021 оны 12 сарын 08, Лхагва
Дуучин С.Жавхлан надтай уулзалт хийж 4 орчим тэрбум төгрөг нэхсэн нь үнэн

Дуучин С.Жавхлан надтай уулзалт хийж 4 орчим тэрбум төгрөг нэхсэн нь үнэн

Эх сурвалж: Bataar.mn Улс төр 2021-10-19 14:37:01
 Өнөөдөр /2021.10.19/  О.Отгонтөгс гэх иргэн сүүлийн үед болж буй жагсаал, цуглаантай холбоотой асуудлаар өөрийн байр сууриа илэрхийлсэн. 
 Тэрээр энэ үеэрээ, “МУГЖ С.Жавхлан суултаараа шантаачилж суулт хийж байгаа” гэж мэдэгдсэн юм. 
Тодруулбал, “дуучин С.Жавхлан Сангийн сайд Б.Жавхлангаас орон нутгаар Монгол туургатан тоглолт хийх 4 орчим тэрбум төгрөгийг нэхсэн. Ингээд өгөөгүй учраас суулт зарлаж байгаа” гэсэн юм. Энэ талаар Сангийн сайд Б.Жавхлан хэвлэлд өгсөн тайлбартаа, “Надтай уулзалт хийж мөнгө нэхсэн нь үнэн. Энэ мөнгөн дүн нь 4 орчим тэрбум төгрөг байсан. Гэхдээ улсын төсвийн мөнгөнөөс ийм зүйлд мөнгө гаргах боломжгүй учраас боломжгүй гэдгээ хэлсэн. Үүнээс болоод суулт зарлаж байж магадгүй” гэжээ.

Эх сурвалж: Bataar.mn Улс төр 2021-10-19 14:37:01

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

зочин
өө Жавхлан Баярмагнай 2 чинь нэг тэрэгний дугуй болчихоо юу.
2021-10-20 09:12:45 - 150.129.142.208
Зочин
Жүжигчин Баярмагнай хамт байсан юмуу?
2021-10-19 15:14:23 - 103.57.92.250