Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

2021 оны 12 сарын 08, Лхагва
УЕПГ: Нэгжлэг хийхэд гэмт хэргийн ул мөр илэрсэн тул Д.Хаянхярвааг баривчилсан

УЕПГ: Нэгжлэг хийхэд гэмт хэргийн ул мөр илэрсэн тул Д.Хаянхярвааг баривчилсан

Эх сурвалж: Bataar.mn Улс төр 2021-10-19 13:01:22

Өчигдөр шөнө “Эрдэнэс Монгол” ХХК-ийн захирал Д.Хаянхярваагийн албаны бус хувийн оффиссын өрөөнд АТГ-аас нэгжлэг хийж, 48 цаг саатуулах арга хэмжээ авсан гүйцэтгэх ажиллагаа явагдсан. Энэ талаар Улсын ерөнхий прокурорын газрын Олон нийт хэвлэлийн албанаас мэдээлэл өглөө.  

“Эрдэнэс Монгол” ХХК-ийн эрх бүхий албан тушаалтнууд тус компаниас 2019 онд зарлагдсан “Автомашины даатгал”, “Удирдлагын хариуцлагын даатгал”, “Эрүүл мэндийн даатгал”-ын тендер сонгон шалгаруулалтад Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийг зөрчиж шаардлага хангахгүй нэр бүхий аж ахуйн нэгжийг сонгон шалгаруулж давуу байдал бий болгож, улмаар гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийснийхээ хариуд хахууль авсан байж болзошгүй" гэх гэмт хэргийн талаарх гомдлыг Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс хүлээн авчээ. 

Уламаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хэрэг бүртгэлтийн хэрэг нээн, Нийслэлийн прокурорын газрын хяналтанд мөрдөн шалгах ажиллагаа явуулсан байна.   

2021 оны 10 дугаар сарын 18-ны өдөр “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирлын оффис, ажлын байр, гэрт нь прокурорын зөвшөөрлөөр нэгжлэг хийж гэмт хэргийн ул мөр илэрсэн тул баривчилсан гэлээ. 

Эх сурвалж: Bataar.mn Улс төр 2021-10-19 13:01:22

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

Ах
2019 онд гэртээ бсаан
2021-10-19 18:35:16 - 66.181.160.83
Дарханы иргэн
Идэж ууна юм зувчуулж шаахыг үзүүлнэ дээ манай Хаян дарга Дарханыхан бүгд мэднэ дөө Энэ хүний улс Төрийн кариер ингээд дуусах байгаа
2021-10-19 15:05:46 - 66.181.161.44
Зочин
Нэг шалгасан дээр баруун Насанбат гээд суганы үснүүдийг нь бүгдийг шалга.
2021-10-19 14:38:58 - 66.181.161.90
Зочин
Хуучин хэргүүдийг нь сөхвөл ч их юм гарах нөхөрдөө.
2021-10-19 14:37:02 - 103.57.92.250
Дархан
Энэ хүн 2019-2020 онд УИХ-ын гишүүн бсн биз дээ.
2021-10-19 14:26:22 - 64.119.20.108