Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

2021 оны 12 сарын 08, Лхагва
Ямар нөхцөлд коронавирус хөнгөн тусах вэ?

Ямар нөхцөлд коронавирус хөнгөн тусах вэ?

Эх сурвалж: Bataar.mn Дэлхий 2021-10-19 11:43:37
 Хэрвээ өвчтөнтэй ойрын хавьталд орох агшинд хүн амны хаалттай байж, дараа нь хоолойгоо зайлж, гар, нүүрээ угаавал, коронавируст халдвараар хөнгөн өвчилж, түргэн эдгэрдэг гэж Оросын хэрэглэгчдийн эрхийг хамгаалах албаны мэргэжилтнүүд ярьж байна. 
“Дээр дурдсан шаардлагыг мөрдсөн нөхцөлд  коронавирус хүний биед бага хэмжээтэй нэвтэрдэг. Ингэхдээ өвчин огт тусахгүй байж ч болно. Гэвч хүн яалт ч үгүй өвчилж гэмээ нь, хөнгөн хэлбэрээр өвчилж, түргэн эдгэрнэ” гэж  Хэрэглэгчдийн эрхийг хамгаалах албаны Г.Н.Габричевын нэрэмжит эпидемиологи, микробиологийн эрдэм шинжхилгээний хүрээлэнгийн орлогч захирал, анагаахын шинжлэх ухааны доктор Татьяна Руженцова тодруулан тайлбарлажээ. 
Тус хүрээлэнгийн эрдэм шинжилгээний туслах ажилтан, дотрын эмч Дарья Хавкинагийн хэлснээр, COVID-19-ийн шинэ штамм өвчний хугацаанд нөлөө үзүүлээгүй ч, хүндрэл эрт илэрдэг байжээ. Энэ нь 5 дахь өдөр илэрдэг нь цөөнгүй гэнэ. 60-аас дээш настай өвчтөнүүд болон архаг хууч өвчтэй хүмүүс коронавирусээр хүндээр  өвчилж, удаан шаналдагийг мэргэжилтнүүд онцлон тэмдэглэж байна. 
Б.Атар
Эх сурвалж: Bataar.mn Дэлхий 2021-10-19 11:43:37

Сэтгэгдэл бичих