Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

2021 оны 12 сарын 08, Лхагва
Улаанбаатарт 6-8 хэм дулаан байна

Улаанбаатарт 6-8 хэм дулаан байна

Эх сурвалж: Bataar.mn Нийгэм 2021-10-19 08:15:00

Нийслэлд багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Өдөртөө  6-8 хэм дулаан байна.

 

Малчид, иргэд, тариаланчдад зориулсан мэдээ: Ойрын хоногуудад ихэнх нутгаар хур тунадас орохгүй, өдөртөө дулаарна.

 

2021 оны 10 сарын 19-ний 08 цагаас 20 цаг  хүртэл: Ихэнх нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар хур тунадас орохгүй.

 

Салхи ихэнх нутгаар баруунаас секундэд 5-10 метр. Дархадын хотгор болон Алтай, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 2-7 хэм, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор 10-15 хэм, бусад нутгаар 6-11 хэм дулаан байна.

 

Багануур орчмоор: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. 6-8 хэм дулаан байна.

 

Тэрэлж орчмоор: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. 5-7 хэм дулаан байна.

 

2021 оны 10 дугаар сарын 20-24 хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

 

23-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр ялимгүй цас орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 23-нд Алтайн салбар уулсаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор болон Монгол-Алтайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө 9-14 хэм хүйтэн, өдөртөө 2-7 хэм дулаан, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 4 хэм хүйтнээс 1 хэм дулаан, өдөртөө 10-15 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 4-9 хэм хүйтэн, өдөртөө 6-11 хэм дулаан байна.

Эх сурвалж: Bataar.mn Нийгэм 2021-10-19 08:15:00

Сэтгэгдэл бичих