Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

2022 оны 11 сарын 30, Лхагва
Ипотекийн зээлийг Монголбанк 2022 онд хэрэгжүүлнэ. 2023 онд Засгийн газарт шилжүүлнэ

Ипотекийн зээлийг Монголбанк 2022 онд хэрэгжүүлнэ. 2023 онд Засгийн газарт шилжүүлнэ

Эх сурвалж: Bataar.mn Эдийн засаг 2021-10-18 15:18:48

Орон сууцны 8%-ийн хүүтэй ипотекийн зээлийг Цар тахлын тухай хуультай холбоотойгоор 60 хувийг нь Монголбанк эх үүсвэрээрээ санхүүжүүлж буй. Энэ хөтөлбөр 2022 онд үргэлжлэх бөгөөд 2023 онд Засгийн газарт шилжүүлнэ гэдгийг Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн мэдээллээ. 

Цар тахлын хуультай холбоотойгоор 2020 оны хоёрдугаар улирлаас ипотекийн зээлд хамрагдсан иргэдийн зээлийн төлөлтийг хойшлуулсан бөгөөд 2021 оны эцэс хүртэл хэрэгжинэ. Харин энэхүү шийдвэртэй холбоотойгоор жилд эргэн төлөлтөөр бүрддэг 300-400 тэрбум төгрөг 1.5 жил тасалдаж байгааг тэрбээр тодотгов. 

Орон сууцны ипотекийн зээлийн хөтөлбөрийн хүрээнд 2021 оны эхний долоон сард Монголбанк болон банкны эх үүсвэрээр нийт 554.4 тэрбум төгрөгийн зээлийг 7,470 өрхөд олгожээ.  

Цар тахлын нөхцөл байдалтай холбоотойгоор Эдийн засгийг эрчимжүүлэх тухай хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэхээр хүлээгдэж байгаа. Харин энэ удаа эдийн засгийг дэмжихдээ халамжуудыг аль болох танаж, бизнесийг дэмжих, тэр дундаа уул уурхайн бус экспортыг нэмэгдүүлэх бодлого баримтлахаа Сангийн яам, Монголбанк танилцуулаад байна. 

Эх сурвалж: Bataar.mn Эдийн засаг 2021-10-18 15:18:48

Сэтгэгдэл бичих