Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

2022 оны 11 сарын 28, Даваа
Койн авах замаар богино хугацаанд ашиг олох сонирхол эрсдэл дагуулж болзошгүй

Койн авах замаар богино хугацаанд ашиг олох сонирхол эрсдэл дагуулж болзошгүй

Эх сурвалж: Bataar.mn Эдийн засаг 2021-10-18 12:33:01

Виртуал хөрөнгө нь хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Үнэт цаасны зах зээлийн тухай хууль, Компанийн тухай хууль, Үндэсний төлбөрийн системийн тухай хуулийн хүрээнд хамрагдах хувьцаа, үнэт цаас, төгрөгтэй адил үнэ цэнэ бүхий, мөнгөн хөрөнгөөр баталгаажаагүй, Монголбанкны зөвшөөрөлтэй төлбөрийн хэрэгслийн шинжийг агуулаагүй, компанийн хөрөнгө, хувьцаа хэлбэрээр баталгаажих боломжгүй тул ирээдүйд учирч болзошгүй эрсдэл, хохирлыг төр аливаа хэлбэрээр хариуцахгүй болохыг Монголбанк, Санхүүгийн зохицуулах хорооноос албан ёсоор мэдэгдэж байна.

Иргэдийн койн худалдан авах замаар богино хугацаанд өндөр ашиг олох сонирхол нь өндөр эрсдэлийг дагуулж болзошгүй юм.

Түүнчлэн Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийн 4.1 дэх хэсгийн бараа, ажил, үйлчилгээний үнийг Монгол Улсын нутаг дэвсгэрт зөвхөн үндэсний мөнгөн тэмдэгтээр илэрхийлж, түүгээр төлбөр тооцоог гүйцэтгэх ба Монголбанкны албан ёсны зөвшөөрөлгүйгээр гадаад валют, тооцооны нэгжээр үнэ тогтоох, төлбөр тооцоо гүйцэтгэх, зарлан сурталчлахыг хориглоно.

Эх  сурвалж: Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо

Эх сурвалж: Bataar.mn Эдийн засаг 2021-10-18 12:33:01

Сэтгэгдэл бичих