Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

2022 оны 12 сарын 07, Лхагва
Судасны лугшилт болон COVID-19-өөр нас барах явдал хоорондоо холбоотой ажээ

Судасны лугшилт болон COVID-19-өөр нас барах явдал хоорондоо холбоотой ажээ

Эх сурвалж: Bataar.mn Батаар юу хэлэв 2021-10-18 11:19:32
   COVID-19-өөр өвчилсөн хүмүүсийн артерийн судсаар цус их хурдтай  гүйх нь нас барах эрсдэл илүү их байгааг гэрчилж болох юм.  Их Британи, Италийн эрдэмтэд судасны лугшилтын хурд болон нас баралт хоорондоо холбоотой тухай зохих дүгнэлт хийснийг “Известия” сонинд бичсэн байна.  Тэдний дүгнэснээр,  хэрвээ энэ хурд секундэд 13 метрээс илүү байвал нас барах магадлал их хэмээн үзэж болох ажээ. Залуус болон дунд хэрийн насны хүмүүсийн хувьд секундэд 5,5-8 метр байхыг  хэвийн үзүүлэлт гэж үздэгийг тэмдэглэж байна. 
Коронавируст халдвар авсан хүмүүст судасны лугшилтын долгионы тархах хурд бусад хүнийг бодвол, секундэд дунджаар  1,89 метрээр их байдаг байна.  Уг өвчнөөр нас барсан хүмүүсийн цусны урсгалын хурд эдгэрсэн хүмүүсийнхээс секундэд мөн 1,89 метрээр их байсныг судлаачид бас тэмдэглэжээ. 
Ингэхдээ лугшилтын долгионы тархах хурд секундэд 1 метрээр нэмэгдэхэд, өвчтөний нас барах магадлал 14 хувиар ихсэж болох юм гэдгийг тэд бас тодруулан тайлбарлажээ.  
Б.Атар
Эх сурвалж: Bataar.mn Батаар юу хэлэв 2021-10-18 11:19:32

Сэтгэгдэл бичих