Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

2021 оны 12 сарын 08, Лхагва
ОХУ, АНУ-ын харилцааны зарим асуудалд ахиц гарч байна

ОХУ, АНУ-ын харилцааны зарим асуудалд ахиц гарч байна

Эх сурвалж: Bataar.mn Дэлхий 2021-10-18 07:49:51
    АНУ-ын төрийн нарийн бичгийн даргын улс төрийн хэрэг эрхэлсэн орлогч Виктория Нуландыг Москвад айлчилсны дараа  Орос, АНУ-ын харилцааны зарим асуудалд ахиц гарч, Нуланд хэд хэдэн сэдвийн талаар манай талын тавьсан асуултыг  хүлээж авлаа. ОХУ-ын ГХЯ-ны албан ёсны төлөөлөгч Мария Захарова телевизийн “Звезда”  сувгийн нэвтрүүлгээр лхагва гарагт ингэж мэдэгджээ. ”Ер нь, асуудалтай сэдвүүдийг тодруулсан бөгөөд ерөөс эдгээр асуудлыг шийдвэрлэхгүйгээр зарчмын хувьд цаашид урагш ахих боломжгүй юм” гэж тэр хэлсэн байна. 
Энэ бүх асуудал Оросоос болж үүсээгүйг Захарова онцлон тэмдэглэжээ. “Тухайн тохиолдолд энэ нь АНУ-ын хүлээх хариуцлага, тэндээс гарсан санаачлага  бөгөөд янз бүрийн шатанд бий болж ирсэн тэр асуудалтай сэдвүүдийг чухамхүү америкийн тал бий болгосон юм. Энэ бүх зангилаа асуудлыг шийдвэрлэхгүйгээр урагш ямар нэг байдлаар  ахих боломжгүй , учир нь нөхцөл байдал  түгжигдсэн юм. Энэ нь хоёр талын харилцаа, хойшлуулалгүй шийдвэрлэх шаардлагатай дипломатын хэд хэдэн асуудал юм” гэж ОХУ-ын ГХЯ-ны албан ёсны төлөөлөгч тодруулан тайлбарлажээ. 
Нуланд лхагва гарагт Москвад  Украин болон Минскийн тохиролцооны асуудлаар ОХУ-ын ерөнхийлөгчийн тамгын газрын тэргүүний орлогч Дмитрий Козактай хэлэлцээ хийсэн байна. Төрийн нарийн бичгийн даргын орлогч дараа нь ОХУ-ын ерөнхийлөгчийн олон улсын асуудал эрхэлсэн туслах Юрий Ушаковтай уулзжээ. 
Мягмар гарагт ОХУ-ын ГХЯ-ны байранд гадаад хэргийн орлогч сайд Сергей Рябовтай бүтэн цаг хагас гаруй хугацаанд хэлэлцээ хийсэн байна. Энэ уулзалтад Оросын БХЯ-ны тэргүүний орлогч Александр Фомин оролцсоныг оросын дипломат бодлогын байгууллагаас тэмдэглэжээ.
 Б.Атар
Эх сурвалж: Bataar.mn Дэлхий 2021-10-18 07:49:51

Сэтгэгдэл бичих