Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

2021 оны 10 сарын 24, Ням
Латвид вакцинд хамрагдаагүй хүмүүсийг дэлгүүрт үйлчлэхийг хоригложээ

Латвид вакцинд хамрагдаагүй хүмүүсийг дэлгүүрт үйлчлэхийг хоригложээ

Эх сурвалж: Bataar.mn Дэлхий 2021-10-08 12:33:01
 Латвийн хямралын удирдлагын зөвлөл  коронавирусийн эсрэг вакцин тариулаагүй оршин суугчдыг  дэлгүүрт оруулахгүй байхаар шийдвэрлэсэн бөгөөд гэхдээ эн тэргүүний шаардлагатай бараа бүтээгдэхүүн борлуулдаг худалдааны цэгүүд энэ шийдвэрт хамрагдахгүй гэж Латвийн ерөнхий сайд Кришьянис Кариньш уг зөвлөлийн хуралдааны дараа хэвлэлийн хурал дээр хэлсэн байна. “COVID-ын сертификат бүхий хүмүүс л дэлгүүрээнр үйлчилүүлж болно. Харин хүнсний барааны дэлгүүр үүнд хамаарахгүй” гэж тэр хэлжээ.  
Аль болох гэрээр ажиллахыг Кариньш Латвийн оршин суугчдад бас уриалсан байна. Түүнчилэн дээрх зөвлөл амны хаалт заавал зүүхийг бүх сурагчид үүрэг болгохоор шийдвэрлэжээ. Зөвлөлийн шийдвэрийг Лативийн засгийн газар өнөөдөр батлах юм.  Латвид хүн амын 50% нь вакцинд хамрагдаад байгаа ажээ.  
Б.Атар
Эх сурвалж: Bataar.mn Дэлхий 2021-10-08 12:33:01

Сэтгэгдэл бичих