Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

2021 оны 10 сарын 24, Ням
Өвөл айсуй: Хүйтрэх үед амьдралд зайлшгүй хэрэгтэй 6 бүтээгдэхүүн

Өвөл айсуй: Хүйтрэх үед амьдралд зайлшгүй хэрэгтэй 6 бүтээгдэхүүн

Эх сурвалж: Bataar.mn Батаар юу хэлэв 2021-10-07 10:44:06

1. Агаар цэвэршүүлэгч, ариутгагч

"Virus Washer" буюу Агаарын вакцин гэгдэх Японы олон үйлдэлт агаар цэвэршүүлэгч, хадваргүйжүүлэгч энэ өвөл хэрэг болно. Зөвхөн агаар цэвэршүүлээд зогсохгүй тоосонцор, харшил үүсгэгч, мөөгөнцөр зэргийг устгаж агаар чийгшүүлэн, аливаа үнэрийг цэвэршүүлдэг бөгөөд Коронавиус болон бусад нян, халдварыг устгадаг байна. ЭНД дарж дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.

2. Цас халуулдаг шалавч

Ийм зүйл байдаг тухай саяхан л мэдсэн юм. Байр, үйлчилгээний газрууд шат, үүдэндээ ийм юмтай болчихвол халтирч унана гэж санаа зовох юм байхгүй амар санагдсан. Та мөн байшин, гражны үүдээ ийм шалавчаар хучих юм бол мөстөж, халтиргаа үүсэхгүй, сэтгэл амар байх боломжтой. Үүнээс өөр янз бүрийн хэмжээтэй, янз бүрийн орчинд зориулагдсан байдаг юм билээ.

3. Машины суудал халаагч

Хүйтэн өглөө машиндаа орж суух ч чанга шүү. Жирэмсэн, настай хүмүүс болон хүүхдүүдтэй яваа үед бүр ч хэцүү. Гэхдээ суудал халаагч байхад та үүнд санаа зовох шаардлагагүй. Ороод суухад ядаж л доороос дулаан байна шүү дээ.

4. Халдаг хөнжил гудас 

Тогонд залгадаг эсвэл цэнэглэдэг гээд олон төрлийн халдаг хөнжил энэ өвөл хэрэг болох болно. Маш их даарсан тохиолдолд дороо дулаацна. Бас орой шөнө агаар салхинд гарахдаа ч юм уу даарна гэснэ ойлголт байхгүй болно.

5. Гутал, оймс, бээлий хатаагч

Ингээд л углангуут дооро хатчихдаг бол тун амар байгаа биз? Нойтон гутал, оймс, бээлийгээ хатааж болох ийм халаагчууд онлайнаар захиалж авах бодолтой байгаа. Байнга хэрэг болох хэрэгтэй эд байна лээ.

6. Зөөврийн халаагуур

Том зай эзлэхгүй, маш амар, жижигхэн халаагуур. Ийм халаагуурыг хаана ч авч явж болохоос гадна хаана ч хэрэглэх боломжтой. Гар, хөлөө дулаацуулж хүйтэн өрөөнийхөө жаврыг үргээгээрэй.

7. Дархлаа дэмжих бүтээгдэхүүнүүд

Үүнд төрөл бүрийн амин дэм, халуун шөл, эрүүл хоол хүнс орно. Гол нь та яг өөрт хэрэгтэй, зөв хүнсний бүтээгдэхүүнүүдээ хураагаарай. Цагаан гаа, зөгийн бал, хатаасан нимбэгний хальс, хөлдөөсөн аньс чацаргана, аарцыг заавал хөргөгч, хөлдөөгчиндөө бэлдэж нөөцлөөрэй.

Эх сурвалж: Bataar.mn Батаар юу хэлэв 2021-10-07 10:44:06

Сэтгэгдэл бичих