Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

2021 оны 10 сарын 23, Бямба
Тоглоом тоотой нь дээр!

Тоглоом тоотой нь дээр!

Эх сурвалж: Bataar.mn Хэвлэл мэдээллээр 2021-10-07 09:28:31

“Аав зарна” гэсэн утга бүхий зар өнгөрсөн хавар зарын сонинд нийтлэгдэж байсан. Энэ зар халуун цус судсаар нь гүйдэг хэн бүхний сэтгэлийг сэрдхийлгэж Эрүүгийн цагдаагийн алба ч шалгалт хийгээд амжсан. Гэтэл тэр нь  "Oi Entertainment"-ийн уран бүтээлчдийн"Гайхамшигт ертөнц" киноны хэсэг байсан юм. Уран бүтээлчдийг  ШӨХТГ-аас таван сая төгрөгөөр торгох, тус зарыг нийтэлсэн хэвлэлийг мөн таван сая төгрөгөөр торгох акт тавьсан билээ.

Тэгвэл өнгөрөгч сард жүжигчин Г.Нарансолонго “Зам дээр нэгэн жолооч биед нь халдлаа” гэсэн утгатай пост оруулж нийгмийг бухимдуулаад авсан. Энэ нь мөн л уран бүтээлийнх нь нэг хэсэг байж таарсан. Тэгвэл хамгийн сүүлд жүжигчин Ө.Мөнх-Эрдэнэ “Дуучин Идэржавхлан эхнэртээ гар хүрчээ” гэсэн нийтлэл зурагтай нь оруулж олны цухлыг төрүүлэв. Энэ мэт хөхөрч хавдсан нүүр будалттай үл бүтэх зургаа цахим орчинд постолж хүмүүсийн хандалтыг өөртөө авах гэсэн явуургүй аргууд идэвхжиж байгаа нь нэг л ёозгүй.

“Тоглоом тоотой нь дээр” гэдэг үг бий шүү. Хэрэв та бүхэн санаж байвал  Камертон хамтлагийн дуучин Л.Ган-Эрдэнэ, дуучин Ноён Бондгор хоёр ч цахим орчинд "түнжин хагарч", бие биеэ элдэв үгээр идэж мөн л олон түмнийг хагаралдуулан баахан хэрүүл дэгдээсэн. Тэр ч бүү хэл тэд халз тулан лайв хийж хэрэлдэж, зодолдох дээрээ тулж байснаа “Энэ бол “Ноён, бэрс хоёр” нэвтрүүлгийн шоу” байлаа гэж инээлдэн бах таваа хангасан.

Тэртээ тэргүй нийгэм хангалттай стресстэй байгаа. Нийгмийг соён гэгээрүүлэх үүрэгтэй урлаг соёлынхон, олны танил хүмүүс өөрсдийн хийсэн уран бүтээлийнхээ рекламыг олон хүнд хүргэхийн тулд заавал хар маркетинг ашиглаж хүмүүсийн эд эсийг үхүүлэх хэрэг юун. Энэ бол урлагийн хүнд байж боломгүй ёс зүйгүй, нийгмийн хариуцлагагүй, үлгэр дуурайлалгүй маш бүдүүлэг үйлдэл бөгөөд залууст “Аавыгаа зарж болох юм байна, эхнэрээ зодож болох юм байна, гудамжинд эмэгтэй хүнд халдаж болох юм байна” гэсэн сэдэл, сэтгэгдлийг төрүүлж буй хэрэг.

Цаашид иймэрхүү хар энергитэй ямар нэг сурталчилгаа хийсэн хэн бүхэнд хатуу хариуцлага тооцож явах нь зүйтэй. Муу муухайг зөгнөж, урин дуудсан, уухайлан дэмжсэн, уухичин өөгшүүлсэн энэ мэт үзэл сурталгүй, хүнд өгөөжгүй маркетинг хол явахгүй шүү. Монгол хүн “Амны бэлгээс ашдын бэлгэ” гэж ярьдаг даа.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Эх сурвалж: Bataar.mn Хэвлэл мэдээллээр 2021-10-07 09:28:31

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

зочмн
Тэртэй тэргүй нийгмийн бухимдал дээд цэгтээ хүрчихээд байхад муу хар энергитэй тоглоом хийдгээ болих хэрэгтэй
2021-10-10 09:53:15 - 202.55.191.194