Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

2021 оны 10 сарын 24, Ням
Д.Отгонжаргал ДАШТ-ий хүрэл медаль хүртлээ

Д.Отгонжаргал ДАШТ-ий хүрэл медаль хүртлээ

Эх сурвалж: Bataar.mn Спорт 2021-10-07 09:21:01

Норвегийн Ослод болж байгаа чөлөөт бөхийн ДАШТ-д өнөөдөр эмэгтэй 50 кг-ын жингийн медальтнууд тодорлоо.

Энэ жинд өрсөлдсөн Долгоржавын Отгонжаргал өнөөдөр дагах барилдаанд Беларусын Наталья Варакинаг цэвэр ялсан.

Хүрэл медалийн төлөө дэлхийн АШТ-ий хос мөнгөн медальт, Европын аваргын 3 медальтай, хоёр олимпод оролцсон, хашир туршлагатай тамирчин Румыний Алина Вуктэй барилдлаа.

Хашир бөх барилдааны эхэнд давамгайлах гэж оролдсон ч Д.Отгонжаргал ирийг нь дор нь дарсан. Мушгихад нь хариу мэх хийж, ард нь гараад 2 оноо, 2 эргүүлээд 4 оноо, шууд 6:0 тэргүүлж эхэллээ. Хоёрдугаар үе эхлээд удаагүй байхад нэмж оноо авснаар 10:0 оноогоор цэвэр ялж, дэлхийн аваргын хүрэл медальт боллоо. Энэ удаагийн тэмцээний гол нэгэн од нь Д.Отгонжаргал байлаа. Үнэхээр сайн барилдлаа. 

Эх сурвалж: Bataar.mn Спорт 2021-10-07 09:21:01

Сэтгэгдэл бичих