Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

2021 оны 10 сарын 24, Ням
COVID-19-ийн халдвар авсаныг амьсгалын тоо харуулдаг

COVID-19-ийн халдвар авсаныг амьсгалын тоо харуулдаг

Эх сурвалж: Bataar.mn Дэлхий 2021-10-05 11:20:24
    Коронавирусийн шинэ штаммуудын халдвар авсан шинж тэмдэгийг амьсгалын замын вируст халдварын шинж тэмдэгтэй амархан эндүүрч болох ч, амьсгалын тоо нь уушиг асуудалтай болсныг харуулна. Минутад хэдэн удаа амьсгалж байгаа нь эмчид хандах шалтгаан мөн гэж дархлаа, харшил судлаач эмч Владимир Болибок “Спутник” радиод өгсөн ярилцлагадаа хэлсэн байна.
 Үнэр мэдэхээ болихыг COVID-19-ийн хамгийн онцлог шинж хэмээн удаан хугацаагаар  үзэж ирсэн юм.  Хүмүүс ийм асуудалтай тулгарснаар  эмчид хандаж, цаг алдалгүй эмчилгээ хийлгэж эхэлдгийг эмч тэмдэгдлэжээ.  Гэвч коронавирусийн шинэ штаммууд  тархахын хэрээр өвчтөнүүд үнэр мэдрэхгүй байна гэж хэлэх нь улам цөөрч  байна. Харин ханиалгах, халуурах зэрэг COVID-19-ийн бусад шинж тэмдэг нь ердийн амьсгалын замын  вируст халдварын шинж тэмдэгээс нэг их ялгардаггүй гэж Болибок дурдсан байна.  
Вирусийн хувьслаас үүдэлтэй өвчний шинж тэмдэгийн өөрчлөлт нь онош тавих ажлыг мэдэгдэхүйц хүндрүүлж байгаа юм.  “Жишээ нь,  “альфа” штамммын үед өмнө нь илэрч байсан тодорхой шинж тэмдэг одоо байхгүй болж байна. Нэг жилийн өмнө тодорхой илэрдэг байсан үнэр мэдэхээ болих нь одоо цөөхөн тохиолдож байгаа” гэж Болибок хэлжээ. 
 Амьсгалын тоог ажиглаж байх нь уушиг гэмтсэн эсэхийг илрүүлэхэд туслана гэж тэр дурдсан байна. COVID-19-ийн тест өгөх юмуу эмнэлэгт шинжилгээ хийлгэхийн өмнө тухайн хүн амьсгалын давтамжаа тоолсноор  асуудлыг өөрөө бие даан илрүүлж чадна гэж эмч хэлсэн байна. “Хэрвээ хүн амьсгаадаж эхлэвэл, энэ нь анхаарал хандуулах ёстой хамгийн гол зүйл юм. Хэрвээ амьсгаадаж эхлэвэл, энэ нь хамгийн осолтой шинж тэмдэг. Хэрвээ  хүнд юм өргөөгүй, уурлаж цухалдаагүй бол, түүний амьсгалын давтамж нь минутад 20-иос илүү байх ёсгүй.  Хэрвээ хүн тайван сууж байхдаа, байнга шахуу амьсгаадаж байвал,  энэ нь уушиг биш болжээ гэсэн үг юм” гэж Владимир Болибок тодруулан тайлбарлажээ. 
 Хэрвээ хүн тайван байх үед түүний амьсгалын тоо 20-иос илүү гарвал, эмнэлгийн тусламж яаралтай авах шаардлагатай гэж эмч төгсгөлд нь хэлсэн байна.  
Б.Атар
Эх сурвалж: Bataar.mn Дэлхий 2021-10-05 11:20:24

Сэтгэгдэл бичих