Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

2021 оны 10 сарын 24, Ням
Facebook, Instagram, WhatsApp сүлжээ дэлхий даяар доголдов

Facebook, Instagram, WhatsApp сүлжээ дэлхий даяар доголдов

Эх сурвалж: Bataar.mn Дэлхий 2021-10-05 09:31:23

Фэйсбүүк, WhatsApp, Инстаграм нийгмийн сүлжээний үйлчилгээ өчигдөр шөнө () тасалдлаа. Эдгээр гурван үйлчилгээ нь Facebook-ийн эзэмшилд байдаг бөгөөд сүлжээ тасарсан учраас хэрэглэгчид компьютер болон ухаалаг гар утасны аппликэйшнээр хандах боломжгүйд хүрэв.

Сүлжээний тасалдлыг хянадаг Downdetector нь WhatsApp-ийн 80.000 орчим, Facebook-ийн 50.000 гаруй тайланг бүртгэж авсан байна. Вэбсайтад ирсэн мэдээллээс харвал сүлжээний тасалдал дэлхийн өнцөг булан бүрт тохиолдож, хэрэглэгчийн хаяг ажиллагаагүй болов. Зарим хүмүүс Facebook -ийн Oculus виртуал бодит чихэвчний платформыг ашиглахад асуудал гарсан гэж мэдээлжээ.

Фэйсбүүк компанийн зүгээс сүлжээ доголдсон талаар албан ёсны тайлбар өгөөгүй ч “Манай аппликейшн, бүтээгдэхүүн рүү нэвтрэхэд асуудал тулгарсан гэдгийг бид мэдэж байгаа. Бид бүх зүйлийг аль болох хурдан хэвийн байдалд оруулахаар ажиллаж байна. Ямар нэгэн төвөг учруулсан бол хүлцэл өчье” гэсэн байна.

Онлайн сүлжээний мэргэжилтнүүд харин Facebook болон бусад сүлжээний DNS буюу домэйн нэрийн системд алдаа гарсан байж магадгүй гэж таамаглаж байна. DNS -тэй холбоотой асуудлууд энэ оны эхээр үүсч, хэд хэдэн томоохон сайтууд таслахад хүрч байжээ.

Эх сурвалж: Bataar.mn Дэлхий 2021-10-05 09:31:23

Сэтгэгдэл бичих