Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

2021 оны 10 сарын 24, Ням
НӨАТ-ын баримтаа аравдугаар сарын 8-ны 23:59:59 цагаас өмнө бүртгүүлэн буцаан олголтоо авна уу

НӨАТ-ын баримтаа аравдугаар сарын 8-ны 23:59:59 цагаас өмнө бүртгүүлэн буцаан олголтоо авна уу

Эх сурвалж: Bataar.mn Эдийн засаг 2021-10-04 09:41:03

2021 оны гуравдугаар улирлын төлбөрийн баримтаа аравдугаар сарын 8-ны 23:59:59 цагаас өмнө амжиж системд бүртгүүлэн НӨАТ-ын буцаан олголтын урамшууллаа авахыг Татварын ерөнхий газраас дахин санууллаа. Буцаан олголтын мөнгийг тухайн сарын 20-ноос иргэдийн дансанд шилжүүлдэг билээ.

НӨАТ-ын буцаан олголтыг улиралд тутамд иргэдийн дансанд шилжүүлдэг билээ. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 15.2.1 энэ хуулийн 15.3-т заасан нөхцөл шаардлага хангасан татвар төлөгчийн тухайн улиралд татвар суутган төлөгчтэй хийсэн худалдан авалтад төлсөн албан татварын 20 хүртэл хувийг буцаан олгодог.
  • Нэгдүгээр улирлын буцаан олголтыг дөрөвдүгээр сард,
  • Хоёрдугаар улирлын буцаан олголтыг долдугаар сард,
  • Гуравдугаар улирлын буцаан олголтыг аравдугаар сард,
  • Дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг дараа оных нь нэгдүгээр сард олгодог журамтай.

Энэ оны хоёрдугаар улиралд 1,166,880 иргэнд 45.4 тэрбум төгрөгийг буцаан олгожээ. 

Эх сурвалж: Bataar.mn Эдийн засаг 2021-10-04 09:41:03

Сэтгэгдэл бичих