Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

2021 оны 10 сарын 24, Ням
Саакашвилид өршөөл үзүүлэх боломжгүй гэжээ

Саакашвилид өршөөл үзүүлэх боломжгүй гэжээ

Эх сурвалж: Bataar.mn Дэлхий 2021-10-03 12:10:57
    Баасан гарагт саатуулагдсан Гүржийн ерөнхийлөгч асан Михаил Саакашвилид өршөөл үзүүлэхгүй гэж тус улсын ерөнхийлөгч Саломе Зурабишвили мэдэгдсэнийг РИА Новости агентлаг уламжилжээ.  “Бүх хүн хуулийн өмнө адил тэгш. Хуучин ерөнхийлөгч Саакашвилид өршөөл үзүүлэх үү хэмээн олон хүн асуудаг, хариулт ердөө ганцхан, түүнд хэзээ ч өршөөл үзүүлэхгүй” гэж Зурабишвили онцлон тэмдэглэсэн байна.  
Саашаквили байдлыг тогтвортгүй болгохоор л Гүржид ирсэн юм гэж ерөнхийлөгч  хэлжээ. “Хуучин ерөнхийлөгчийн дэглэмийн үед хэлмэгдсэн хүмүүсийн өмнө шударга байхын” тулд түүнд өршөөл үзүүлэхгүй гэж Гүржийн удирдагч бас тэмдэглэсэн байна. 
Найман жил гадаадад цагаачласны эцэст эх орондоо буцаж ирсэн Михаил Саакашвилийг саатуулсан тухай Гүржийн ерөнхий сайд Ираклий Гарибашвили аравдугаар сарын 1-нд мэдээлжээ. 
Хууль сахиулах байгууллагынхан түүнийг саатуулж, Тбилиси хотын ойролцоохи Руставын шоронд хорьсон байна. Тэр тэнд өлсгөлөн зарласныг бас мэдээлж байна.  Саакашвили 2013 онд эх орноосоо гарч явсан бөгөөд түүнд хэд хэдэн эрүүгийн хэрэг үүсгэж, заримаар нь эчнээ ял оноожээ. 
 Б.Атар
Эх сурвалж: Bataar.mn Дэлхий 2021-10-03 12:10:57

Сэтгэгдэл бичих