Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

2021 оны 10 сарын 24, Ням
Д.Цэндбаатар сорил тэмцээнд оролцох боломжгүй боллоо

Д.Цэндбаатар сорил тэмцээнд оролцох боломжгүй боллоо

Эх сурвалж: Bataar.mn Спорт 2021-10-03 11:58:31

Монголын Боксын холбооны Удирдах зөвлөлийн гишүүд ДАШТ-нд оролцох тамирчныг тодруулахын тулд сорилго тэмцээнд ялсан Алдар нийгэмлэгийн тамирчин О.Тулга болон Э.Цэндбаатар нарын хооронд тулаан явуулахаар шийдвэрлэсэн билээ.

Үүн дагуу сорил тоглолт өнөөдөр буюу аравдугаар сарын 3-нд 13:00 цагаас Эрдэнэтийн Сэлэнгэ баазад болох товтой байсан.

Олон улсын боксын холбооны дүрмийн дагуу сорил тоглолтод оролцох тамирчид өнөөдөр өглөө 07:00-08:00 цагийн хооронд жингээ үзүүлэх байсан ч О.Тулга цагтаа жингээ үзүүлж 59.9 кг-аар жиндээ орсон. Харин МУГТ Э.Цэндбаатар жингээ үзүүлээгүй байна.

Улмаар Э.Цэндбаатарын багш Б.Энхтайван маргаашийн сорилд оролцох боломжгүй боллоо гэсэн мэссэжийг Боксын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга руу өчигдөр орой явуулжээ. Ийнхүү МУГТ Э.Цэндбаатар сорил тэмцээнд оролцох боломжгүй боллоо.

Эх сурвалж: Bataar.mn Спорт 2021-10-03 11:58:31

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

зззз
тэгж орохыг хүсч байсан тэмцээнээ яагаад орохоо болив.Энд нарын учир байна
2021-10-03 12:03:32 - 192.82.70.116