Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

2021 оны 10 сарын 24, Ням
М.Тулгат:Засгийн газар огцрох хэрэгтэй

М.Тулгат:Засгийн газар огцрох хэрэгтэй

Эх сурвалж: Bataar.mn Улс төр 2021-10-01 13:46:31
АН-аас "Одоо боллоо" жагсаалыг Сүхбаатарын талбайд хийж байна.  АН төр, засгийн хэрэгжүүлж байгаа бодлого, шийдвэрт шүүмжлэлтэй хандаж, Засгийн газрыг огцруулахыг шаардаж байгаа юм. Тус намын дарга М.Тулгат "Засгийн газарт өнгөрсөн долоо хоногт таван шаардлага хүргүүлсэн.

Нэгдүгээрт, Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээнүүд өнөө маргаашийг аргацаасан, гал унтраасан байдалтай байна. Сүүлийн үед бараа материалын хомсдол, тэр дундаа шатахууны хомдсол үүслээ. Гэтэл чөлөөт үнэ, эдийн засагт халдсан, мөнгө тараасан явуургүй эдийн засгийн бодлого баримталж ирсэн. Үүнд шүүмжлэлтэй хандаж стратегийн голлох бараа бүтээгдэхүүний үнийг чөлөөлөх, олон эх үүсвэртэй болгох шаардлага хүргүүлсэн.

Хоёрдугаарт, хил дээр экспортын бараа гацаад байна. Энэ Засгийн газар урд, хойд хөрштэй эдийн засгийн гадаад харилцаа болон дипломат харилцаа тогтоох чадамжгүй байна. Тиймээс хариуцлага тооцох хэрэгтэй.

Гуравдугаарт, өнөөдрийн үүсээд байгаа нөхцөл байдалтай холбоотойгоор ЭМЯ, ГЕГ зэрэг төрийн байгууллагын албан тушаалтнуудад хариуцлага тооцох хэрэгтэй.

Дөрөвдүгээрт, Ковид-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засгат үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулиар халхавчилж Засгийн газар төсвийн мөнгийг УИХ-ын хяналтгүйгээр үрж байна. Тиймээс энэ хуулийг цуцлахыг шаардаж байна.

Тавдугаарт, МАН-д Л.Оюун-Эрдэнээс өөр Ерөнхий сайд хийх хүний нөөц байхгүй бол Засгийн газраа огцруулж, татан буугдах хэрэгтэй " гэлээ.

Жагсаалын үеэр Хан-Уул дүүргийн Иргэдийн хурлын төлөөлөгч Б.Жагар өөрийн үзэл бодлоо илэрхийлэв. Тэрбээр "Нөхөн сонгуульд нэр дэвшиж байгаа Э.Бат-Үүлийн төлөө ийм төлбөртэй жагсаал зохион байгуулж болохгүй. Э.Бат-Үүлийг С.Зориг агсны хэрэгт холбогдуулан шалгах хэрэгтэй. Өнөөдрийн жагсаал төлбөргүй нь үнэн бол маргааш С.Зориг агсны амь насаа алдсан өдрөөр Сүхбаатарын талбай дээр болох жагсаалд ирээрэй" гэв.

Энэ үеэр УИХ-ын гишүүн, УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат “30 жилийн өмнө бид үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхээ тунхаглаж, Үндсэн хуулиа баталсан. Гэтэл өнөөдөр Үндсэн хууль хэрэгжиж байна уу. Найм дахь удаагийн энэ УИХ байгуулагдахдаа ард түмний 30-хан хувийн саналаар, авлигаар, мөнгө тараалтаар байгуулагдсан. Гэтэл нэг жил, зургаан сарын хугацаанд харанхуй засагтай, харанхуй төртэй болчихоод байна. Урсахгүй ус үмхийрдэг.

Засгийн газарт ямар их эрх мэдэл байна. Ийм эрх мэдэлтэй, ийм Засгийн газар Монголын түүхэнд байгаагүй. Ард түмний жагсаал ингэж эхэлдэг юм. Бид үгээ ордон дотор орж чадахаа байсан. Иймд бид индэр дээрээс үгээ хэлж байна. Төсвийн мөнгөөр байгуулсан энэ цага

Цагдаагийн байгууллагаас жагсаал зохион байгуулах зөвшөөрөл олгоогүй ч Сүхбаатарын талбайд олон хүн цугларч, хүний бөөгнөрөл үүсээд байна.

Image

Эх сурвалж: Bataar.mn Улс төр 2021-10-01 13:46:31

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

Зочин
Юу ЗГ огцрох вэ больж үз
2021-10-03 10:02:32 - 66.181.186.70
АН
Чам шиг хошногоны нүх огцруулж чадах уу?
2021-10-02 01:06:28 - 122.201.22.19