Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

2021 оны 10 сарын 24, Ням
Эрдэмтэд коронавирус тараагч гол суваг юу болохыг тогтоожээ

Эрдэмтэд коронавирус тараагч гол суваг юу болохыг тогтоожээ

Эх сурвалж: Bataar.mn Дэлхий 2021-10-01 10:33:55
 Хүүхдүүд болон өсвөр насныхан коронавирус гол тараагчид мөн гэж Москвагийн улсын их сургуулийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, харшил, дархлаа судлаач Владимир Болибок, молекулярын биологч Максим Скулачев нар сурвалжлагчид хэлснийг РИА Новости агентлаг уламжилжээ. 
 Насанд хүрээгүй хүүхдүүд одоогоор вакцинд хамрагдаагүй, тиймээс халдвар тараагч гол суваг нь тэд болж байгаа юм гэж Болибок тэмдэглэсэн байна.  “Сурагч, залуусын нийгэмд тогтоодог харилцааны тоо маш их бөгөөд  хичээл сургууль дээрээ хязгаарлагдмал орон зайд өөр хоорондоо, багш нартайгаа харьцаж,  залуусын янз бүрийн чиглэлийн бүлгүүдээс зохиодог арга хэмжээнд очдог” гэж тэр тодруулан тайлбарлажээ.   Үүнээс болоод цар тахал үргэлжилсээр байж болох талтай гэж дархлаа судлаач таамаглаж байна.
 Дархлаажуулалтад хамрагдсан хүмүүсийн тоо нэмэгдэхийн хэрээр вирус цаашид тархах замыг нэг ёсондоо өөр хүмүүсээс эрж, үүнийгээ залуусаас олж байгаа юм Скулачев ярьжээ. 
 Мөн насанд хүрээгүй хүүхэд залууст вакцин тарихыг зөвшөөрсөний дараа халдварлах хурдац буурч байгаа бусад орны жишээг тэр дурдсан байна. “Бүх соёлт оронд өсвөр насныханыг вакцинд хамруулж байгаа. Үүнд ер бусын гэхээр  зүйл огт байхгүй” гэж биологч хэлжээ.  
Залуус коронавирусээр хөнгөн өвчилж,  нийтээрээ хариуцлагагүй байгаагаас болоод вирусийг төвөггүй тарааж байгаа юм” гэж тэр дурджээ. Мөн “Хоолой өвдөж, ханиалгаж, нус гоожиж байхдаа, чи өвөө, эмээгийндээ зочилж, найз нартайгаа уулзахаар хаа нэгтээ очдог” гэж тэр тодруулан тайлбарласан байна. 
Б.Атар
Эх сурвалж: Bataar.mn Дэлхий 2021-10-01 10:33:55

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

Зочин
Хуц
2021-10-01 23:27:34 - 139.5.218.192
Hun
Yaaag unen
2021-10-01 10:43:10 - 124.158.66.99