Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

2021 оны 10 сарын 24, Ням
Италийн нэрт гүнийн шумбагч Энцо Майорка дельфин аварчээ

Италийн нэрт гүнийн шумбагч Энцо Майорка дельфин аварчээ

Эх сурвалж: Bataar.mn Шар 2021-09-29 16:30:44
 Италийн нэрт гүнийн шумбагч Энцо Майорка охин Россанагийн хамт Сиракузын ойролцоо завьтай явж байжээ.  Энцог шумбаж байхад мөрөнд нь зөөлхөн хүрэх шиг болжээ. Эргэн харвал нэгэн дельфин далайн гахай юм хэлэх гэсэн мэт байж гэнэ. Тэр яагаад ч тоглох гээгүй нь илт байжээ. 
Дельфин түүний анхаарлыг татсаны дараа эргэж улам гүн рүү шумбахад Энцо араас нь шумбажээ. Далайн ёроолд маш гүнд хаягдсан загасны торонд орооцолдсон бас нэг дельфин хэвтэж байжээ. Энцо маш яаралтай дээшээ хөвж завин дээр байгаа охиноосоо хутга өгөхийг хүслээ. 
Учир нь дельфин усны гүнд 10 минутаас илүү байвал живдэг ба заавал дундуур нь агаар амьсгалах ёстой ажээ.  Аз таарч аврагдсан дельфин усны мандалд хөвж гарч ирлээ. Энэ үед л түүнийг удахгүй төрөх дөхсөн эм дельфин болохыг анзаарчээ. Эцэг дельфин завийг тойрч талархсанаа илэрхийлээд хосууд хөвж оджээ.
  Энэ бүхний эцэст Энцо “Хүн төрөлхтөн байгалиа хүндэлж, амьтадтай ойлголцож сураагүй цагт хэзээ ч өөрийнхөө энэ ертөнцөд ирсэн жинхэнэ үүргээ мэдэж чадахгүй” гэж хэлжээ.

Эх сурвалж: Bataar.mn Шар 2021-09-29 16:30:44

Сэтгэгдэл бичих