Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

2021 оны 10 сарын 23, Бямба
Цар тахлыг амжилттай даван туулж буй орнуудын жагсаалтыг Ирланд тэргүүллээ

Цар тахлыг амжилттай даван туулж буй орнуудын жагсаалтыг Ирланд тэргүүллээ

Эх сурвалж: Bataar.mn Хэвлэл мэдээллээр 2021-09-29 14:34:42

Цар тахлыг амжилттай даван туулж буй улс орнуудын жагсаалтыг Ирланд улс тэргүүлсэн байна. Тус улсад дархлаажуулалтын түвшин өндөр байгаа нь голлон нөлөөлжээ.

Түүнчлэн вакцинд хамрагдсан иргэдээ ч хөл хорионы дэглэм барихыг хатуу анхааруулсан нь халдварын тархалтыг хумихад дэмжлэг болсон байна. Ирланд улс насанд хүрсэн хүн амынхаа 90 гаруй хувийг вакцины бүрэн тунд хамруулаад байгаа аж.

Тэргүүлэх эдийн засагтай АНУ-д “коронавирус”-ийн халдварын “Дельта” хувилбар эрчимтэй тархаж эхэлснээр гурван байр ухарч, 28 дугаарт бичигдэж байна. Тус улсад вакцинжуулалт сайн байгаа ч халдварын тохиолдол, нас баралт эрс нэмэгдсээр байгаа аж.

Харин Тайланд, Малайз, Вьетнам зэрэг Зүүн Өмнөд Азийн улсууд жагсаалтын сүүл мушгиж байна.

Үүнээс гадна Сингапурт “коронавирус”-ийн халдварын 2236 шинэ тохиолдол нэг өдөрт батлагджээ. Энэ нь цар тахал дэгдсэнээс хойших хамгийн өндөр дүн болж байна. Тус улсад вакцинжуулалт сайн байгаа ч халдварын тархалт эрчимжээд байна. Сингапур нийт хүн амынхаа 80 гаруй хувийг дархлаажуулаад байгаа юм.

Дэлхийн хэмжээнд COVID-19-ийн халдварын батлагдсан нийт тохиолдол 233 сая давлаа. Мөн 4.7 сая хүн нас бараад байна.

gogo.mn

Эх сурвалж: Bataar.mn Хэвлэл мэдээллээр 2021-09-29 14:34:42

Сэтгэгдэл бичих