Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

2021 оны 10 сарын 24, Ням
УУХҮЯ: Энэ сард БНХАУ-аас нийт 11,000 орчим тонн автобензин нийлүүлж байна

УУХҮЯ: Энэ сард БНХАУ-аас нийт 11,000 орчим тонн автобензин нийлүүлж байна

Эх сурвалж: Bataar.mn Эдийн засаг 2021-09-29 14:25:56

БНХАУ-аас есдүгээр сард багтаж гурван удаагийн ачилтаар 150 вагон нийт 8,250 тонн АИ-92 автобензин импортоор орж ирэх байсан бол дахин 50 вагон нэмэгджээ.

Хятадын тал Монгол Улс руу АИ-92 автобензин тээвэрлэх 200 вагоныг тус улсын төмөр замын есдүгээр сарын хуваарьт нэмэлтээр оруулж, ачилт, тээвэрлэлтийг тусгай горимоор зохион байгуулж,

  • эхний ээлжийн 50 вагон 2021 оны есдүгээр сарын 26-ны өдөр,
  • хоёр дахь ээлжийн 50 вагон 2021 оны есдүгээр сарын 27-ны өдөр
  • гурав дахь ээлжийн 50 вагон өчигдөр буюу 2021 оны есдүгээр сарын 28-ны өдөр тус тус Замын-Үүд боомтоор орж ирээд байгаа юм. 

Мөн дөрөв дэх ээлжийн 50 вагон Хөх хотоос Эрээн боомт руу хөдөлсөн байна.

Хилээр орж ирсэн шатахууныг шилжүүлэн ачих ажлыг “Шингэн түлш шилжүүлэн ачих байгууламж” ТӨҮГ бүх хүчин чадал, нөөц боломжоо дайчлан ажиллаж, эхний 56 вагон өчигдөр Улаанбаатар хот руу хөдөлсөн.

Мөн 2021 оны есдүгээр сарын 23-ны өдөр ОХУ-ын “Роснефть” компанитай хийсэн уулзалт, хэлэлцээрийн үр дүнд есдүгээр сард яаралтай нийлүүлэхээр тохирсон 1,500 тонн АИ-92 автобензиний эхний ээлж буюу 1,210 тонн АИ-92 автобензин ачсан 20 вагон 2021 оны есдүгээр сарын 26-27-нд шилжих шөнө Улаанбаатар хотын Толгойт өртөөнд ирж шатахууны агуулахууд руу хуваарилж дууссан.

Үлдсэн 300 орчим тонн АИ-92 автобензин ачсан таван вагон үйлдвэрээс ачигдан замдаа явж байна.

Хятад улсаас импортлох 724 вагон автобензинийг төмөр замын хуваарьт оруулах, төмөр замын тээвэрлэлтийг саадгүй, шуурхай гүйцэтгэх, Замын-Үүд боомтоор яаралтай татан авах асуудлаар Гадаад харилцааны яам, Зам, тээврийн хөгжлийн яам, Монгол Улсаас БНХАУ-д суугаа элчин сайдын яам, Улаанбаатар төмөр зам, Шингэн түлш шилжүүлэн ачих байгууламж болон бусад холбогдох байгууллагуудтай хамтран, холбогдох арга хэмжээг шуурхай авч ажиллаж байна.

 

Эх сурвалж: Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам

Эх сурвалж: Bataar.mn Эдийн засаг 2021-09-29 14:25:56

Сэтгэгдэл бичих