Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

2021 оны 12 сарын 09, Пүрэв
АН: Гишүүд амраад байж болохгүй, УИХ-ыг яаралтай хуралдуулах шаардлагатай байна

АН: Гишүүд амраад байж болохгүй, УИХ-ыг яаралтай хуралдуулах шаардлагатай байна

Эх сурвалж: Bataar.mn Улс төр 2021-09-23 12:32:19

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд, Ардчилсан намын удирдлагууд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна.

УИХ-ын гишүүн, АН-ын бүлгийн дарга Д.Ганбат
Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан мэдээлэл хийж байна. Бид эрх баригчдаас хариуцалага нэхэж байна. УИХ-ын ээлжит бус чуулганыг өнөөдөр эсвэл маргааш нэн яаралтай зохион байгуулж шийдвэрлэх шаардлагатай байна. Монгол Улсын төр УИХ юм. Бид ийм үед амраад байж болохгүй. 300 мянга гаруй хүн халдвар авсан, хичээл сургууль эхэлсэн, хоёр жил хоригдсон үед шатахуунгүй болсон ийм үед бид амраад байж болохгүй. Сонгуулиас хойш бид бүрэн бүрэлдэхүүнээрээ хуралдсан үе байхгүй.

Тиймээс нэгдүгээрт УИХ-ыг яаралтай хуралдуулах шаардлага тавьж байна. Мөн Ерөнхий сайдыг хариуцлагаа хүлээ гэсэн шаардлагыг тавьж байна. Өнөөгийн Засгийн газраас шалтгаалж энэ бүгд бий болсон.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд хүсэлт хүргүүлж байна. 2021 оны гуравдугаар сараас хойш 100 жилийн ой тэмдэглэж, одон медаль тарааж, сонгууль, уул овоо тахих нэрийдлээр халдвар тараах үндэслэлийг тавьсан. Үүндээ уучлалт гуйх хэрэгтэй. Төрийн өндөрлөгүүд яг одоо гадаадад томилолтоор явж байна. Бид урагшаа хилээ хаалгасан, хойшоо шатахуунаа авч чадахгүй байна.

Өнөөдрийн хэмжээнд үүссэн нөхцөл байдлыг бүгд мэдэж байгаа. Түүнээс гадна малын шүлхий өвчин 13 аймагт тараад байна.

Эх сурвалж: Bataar.mn Улс төр 2021-09-23 12:32:19

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

Зочин.
Хуцаа хуц.Хав минь.Одон медалийг чинь чиний бөгсийг нь үргэлж долоож явдаг Женко чинь тараасан юм биш үү.Амьсгаа насаараа л амьсгаа байдаг юм байна.
2021-09-23 14:48:46 - 150.129.143.143