Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

2021 оны 12 сарын 09, Пүрэв
Армийн ДАШТ 2021: Гурван боксчин хүрэл медалийн болзол хангалаа

Армийн ДАШТ 2021: Гурван боксчин хүрэл медалийн болзол хангалаа

Эх сурвалж: Bataar.mn Спорт 2021-09-23 10:20:06

ОХУ-д болж буй боксын спортын армийн ДАШТ-ий медалийн төлөөх тоглолтууд өчигдөр эхэллээ. Өчигдөр манай дөрвөн тамирчин хүрэл медалийн төлөө тулалдсанаас гурав нь ялж, хүрэл медалийн болзол хангав.

Эмэгтэйчүүдийн -57кг жинд Т.Болортуул Кенийн боксчинг ялж хүрэл медалийн болзол хангасан бол эрэгтэйчүүдийн 52 кг-ын жинд Х.Энхмандах Азербайжаны боксчинг, 56 кг-ын жинд Х.Энх-Амар Замбийн боксчинг ялж тус, тус хүрэл медалийн болзол хангав. Т.Болортуул, Х.Энхмандах нар өрсөлдөгчөө илт давамгайлсан бол Х.Энх-Амарын тулаан тун хүнд болсон. Замбийн тамирчин “Токио 2020” лимпын наадамд оролцож байсан, хурд техник сайтай байсан бөгөөд, манай тамирчин хүчээр арай давуу байсан тулдаа ялж чадсан юм.    

Ирэх сарын 3-нд МУГТ Э.Цэндбаатартай сорил тулаан хийх О.Тулга эрэгтэйчүүдийн -60кг жинд хүрэл медалийн төлөөх тулаанд Алжирын боксчинд ялагдлаа. Манай тамирчин оновчтой цөөн цохилт хийж тулалдсан бол алжир боксчин зогсоо чөлөөгүй довтолсон дайчин тулаан үзүүллээ. О.Тулга эхний үеийг авсан ч сүүлийн хоёр үед дутуу тоглож хожигдлоо.

Манай гурван боксчин цаашид мөнгөн медалийн төлөө тоглох эрхээ авлаа.

Эх сурвалж: Bataar.mn Спорт 2021-09-23 10:20:06

Сэтгэгдэл бичих