Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

2021 оны 10 сарын 24, Ням
Өнөөдөр дэлхийн талархах сэтгэлийн өдөр

Өнөөдөр дэлхийн талархах сэтгэлийн өдөр

Эх сурвалж: Bataar.mn Батаар юу хэлэв Уржигдар


Жил бүрийн 09-р сарын 21-ний өдөр “Дэлхийн талархах сэтгэлийн өдөр”-ийг /World Gratitude Day/ маш олон улс оронд, олон сая хүмүүс тэмдэглэдэг юм байна. Өдрийн түүхийг сөхөж харвал тэртээх 1965 онд Хавайд болсон нэгэн олон улсын арга хэмжээнд оролцогчид жилдээ нэг удаа дэлхий дээр байгаа сайн, сайхан болгонд талархах өдөртэй болох санаачлага гаргаснаас үүдэлтэй байна. Ингээд тус арга хэмжээнд оролцсон хүмүүс 1966 оноос эхлэн 09-р сарын 21-нд өөрийн эх орондоо энэхүү өдрийг сурталчлан тэмдэглэсээр өнөөдөр маш олон хүний анхаардаг баяр болгож чаджээ.
Энэ өдрийг Thanksgiving буюу талархлын баяртай хольж ойлгож болохгүй юм. Харин өөрт сайхан санагдсан бүхэндээ талархаж, өөрийн сэтгэл санаагаа баяр, бахдлаар дүүргэх өдөр гэж ойлговол зүйтэй. Энэ өдөр зөвхөн хувь хүмүүс ч биш байгууллага, хамт олон, улс үндэстэн, нийгмийн хэсэг бүлгээрээ хүртэл өөр өөрийн сонгосон арга хэлбэрээр талархсан сэтгэлээ илэрхийлдэг.
Маш бага талархсан сэтгэл ч урт удаан хугацаанд таныг өөдрөг байлгаж чадна. Тиймээс энэ өдөр та хийж буй ажил, эргэн тойронд хүрээлэн буй орчин, тантай хамт байгаа бүх зүйл, найз нөхөд, хамт олон, гэр бүлийнхэндээ талархаж байгаагаа мэдрэхийг хичээгүйштэй.
Талархах сэтгэл нь зүгээр л мэдрэмж биш бөгөөд таны эрүүл мэндэд ч тустай гэдгийг та мэдэх үү? Талархах сэтгэлээ илчлэх нь таны сэтгэл санаа бие мах бодид ч олон ашиг тусыг өгдөг. Жишээлбэл: Талархах сэтгэлтэй байснаар дархлаа сайжирч, стрессийн түвшин буурч, нойр сайжирдаг байна.
Үүгээр ч үл барам таны өөрийгөө үнэлэх үнэлэмжийг тань нэмэгдүүлж, сэтгэл санааны хямралын шинж тэмдгийг бууруулахад тусладаг аж. Бас та энэ өдөр талархах сэтгэлээ илүү бүтээлчээр илэрхийлснээр нийгмийн харилцаанд орох, бусад онцгой чадваруудаа ч нэмэгдүүлэх болно.
Та өөрийн эргэн тойронд байгаа бүх зүйлийг эерэг талаас нь харж, түүний ач тусын талаар сайхнаар бодож, талархахдаа цаг гаргаж байсан уу? Энэ өдрийг үндэслэсэн олон улсын залуучууд жилдээ ядаж нэг өдөр хичээнгүйлэн цаг гаргаж, бидний сайн сайхан амьдралд эерэг нөлөө үзүүлж байгаа, биднийг илүү аз жаргалтай болгож байгаа зүйлсийн талаар эргэцүүлэн бодох нь амьдралыг гэрэл гэгээтэйгээр хардаг, сэтгэл хангалуун хүмүүс болоход минь нөлөөлнө гэж үзжээ.
May be an image of one or more people, sky and text


Та энэ өдөр сэрээд л цоо шинэ өдөр таныг хүлээж байгаад талархахаас эхлэж болно. Магадгүй гэрийн тэжээвэр амьтантай бол өөрийн үнэнч найз түүндээ талархаарай. Бас эргэн тойронд тань гэрэл гэгээ, цаг хором мөч бүрд амьсгалах агаарыг тань өгч байгаа байгаль дэлхийдээ талархаарай.
Ихэнхи хүмүүс өөрийн эрүүл мэнддээ анхаардаг. Тэгвэл яг өнөөдөр та өвдсөн шаналсан зүйлгүй, бүрэн бүтэн эд эрхтэнтэй байгаа бол энэ чинь таны хувьд талархах зүйл мөнөөсөө мөн. Таныг зорилгодоо хүрэхэд тань туслаж, амьжиргааны зардлуудаа төлж, хүүхдүүдээ хооллоход тань туслаж байгаа ажилдаа талархахгүй бол нэг л юм дутуу үлдсэн мэт санагдах байх. Бас хэзээ нэгэн цагт сайжруулж, сольно гэж боддог байлаа ч өнөөхөндөө амьдарч байгаа байрандаа талархаж болох юм. Маш олон хүмүүс яг таны байранд амьдарвал хүсэл нь биелэх гэж байдгийг бодоод.
Энэ өдөр зүгээр л бодоод өнгөрөх нь хангалттай биш санагдвал та талархалын дарааллаа бичиж болох юм. Тухтай бодож байгаад талархах ёстой бүх зүйлсээ бичээд бай. Мартаж санасан зүйлсээ нэмээд л бай. Маагадгүй энэ бүхний эцэст та өөрийгөө ямар сайхан, баялаг амьдарч байгаагаа олж харж болох юм. Бүүр гэр бүлээрээ тойрч сууж байгаад хувь хүн бүр бичээд бүгдээрээ тойруулан уншиж хэн нь ямар зүйлд илүү ач холбогдол өгснийг харж болох юм шүү.
Бодоод байхнаа үнэхээр л хэрэгтэй өдөр шиг. Зөрөөд өнгөрөх хүний инээмсэглэл, замын ногоон гэрэл, авто машины зогсоол, тухтай сандал гээд бүх зүйлийг бид эерэг, талархалтай сэтгэлээр харж чадна. Байгаадаа аз жаргалтай байж чаддаг хүн илүү дэвшдэг гэдэг дээ. Уншсан танд баярлалаа.

No photo description available.
Эх сурвалж: Bataar.mn Батаар юу хэлэв Уржигдар

Сэтгэгдэл бичих