Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

2021 оны 10 сарын 19, Мягмар
Шинээр 2,777 тохиолдол бүртгэгдэж, 12 хүн нас баржээ

Шинээр 2,777 тохиолдол бүртгэгдэж, 12 хүн нас баржээ

Эх сурвалж: Bataar.mn Нийгэм 10 цагийн өмнө

Монгол Улсад сүүлийн 24 цагийн хугацаанд коронавируст халдварын нийт 2,777 шинэ тохиолдол батлагджээ. Эдгээрийн

  • 1,357 нь Улаанбаатар хотод
  • 1,417 нь орон нутагт
  • гурав нь зөөвөрлөгдсөн тохиолдол гэдгийг Эрүүл мэндийн яамнаас мэдээлэв.

Түүнчлэн дээрх хугацаанд 6,566 иргэн бүрэн эдгэрч, эмнэлгийн болон гэрийн ажиглалтаас гарчээ.

Өнөөдрийн байдлаар коронавируст халдварын улмаас 21,391 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Тэднийг биеийн байдлаар нь ангилбал

  • хөнгөн 12,764
  • хүндэвтэр 6,352
  • хүнд 1,904
  • нэн хүнд 371 хүн байгаа аж.

Коронавируст халдварын тархалтыг бууруулах, урьдчилан сэргийлэхийн тулд амны хаалтаа тогтмол зөв зүүх, гараа ариутгаж байх болон хүн хоорондын зайг ямагт баримталж байхыг Эрүүл мэндийн яамнаас зөвлөсөөр байна. 

 

Харамсалтай нь КОВИД-19-ийн эмчилгээ хийлгэж байсан 12 хүн нас барсан байна. Тодруулбал,

  • 21-40 настай хоёр
  • 41-60 настай гурав
  • 61-80 настай зургаа
  • 80-аас дээш настай нэг хүн нас баржээ.

Талийгаачдын гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.

 
ЭМЯ

 


Эх сурвалж: Bataar.mn Нийгэм 10 цагийн өмнө

Сэтгэгдэл бичих