Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

2021 оны 10 сарын 19, Мягмар
"Гурван хүний хоёроос нь дельта вирус илэрч байна"

"Гурван хүний хоёроос нь дельта вирус илэрч байна"

Эх сурвалж: Bataar.mn Нийгэм Уржигдар

-Цар тахлын гурав дахь давалгаа гурван онцлогтой байна. Нэгдүгээрт, орон нутгаас ирэх иргэдийн шилжилт хөдөлгөөнтэй уялдаж байна. Хоёрдугаарт, вакцинжуулалтын хос тун хийлгэсэн ч иргэд халдвар авч байна. Гуравдугаарт дельта хувилбарын тархалт ихэссэн.  Өнгөрсөн тавдугаар сараас эхлэн нийгэмд тархаж эхлэхэд гурван хүн тутмын нэгээс дельта вирус илэрч байсан.

Есдүгээр сарын сүүлийн шинжилгээнээс харахад гурван хүний хоёр нь болж нэмэгдсэн байна. Өдөрт бүртгэгдэх батлагдсан тохиолдлын 60-70 хувийг дельта вирус эзэлж байна.

Эмнэлэгт PCR шинжилгээ өгөх, хэвтэн эмчлүүлэх, амбулаторийн үйлчилгээ авах иргэдийн урсгал нэмэгдэж байна. Эмнэлгийн орны ачаалал ихэссэн. Улс орон даяар өдөрт 20-21 мянган ор дэлгэж байна. ХӨСҮТ 285 ор дэлгэн иргэдэд тусламж, үйлчилгээг үзүүлж байна. 30 ор нэмсэн. Ингэснээр нийт 315 орон дээр 400 хүнийг шахаж авсан. Цаашид 50 орыг нэмэхээр бэлтгэл ажлыг хангаж байна. Иргэд вакцины төрлөөс үл хамааран халдвар авч байна. Вакцин хийлгэсэн ч  гэсэн халдвараас 100 хувь хамгаалахгүй.

Халдвар, хамгааллын дэглэм маш чухал.  ХӨСҮТ-д PCR шинжилгээнд  хамрагдаж байгаа иргэдээс судалгаа авахад  45 хувь нь хувийн байгууллагад ажилладаг,  19 хувь нь оюутан, 17 хувь нь төрийн байгууллагын хүмүүс  байна.  PCR шинжилгээ өгөх гэж байгаа шалтгааныг нь тодруулахад байгууллагаас шаардсан, ойрын хавьтал болсон, халдварын шинж тэмдэг илэрсэн гэх шалтгаанаар шинжилгээ өгч байна. Яагаад заавал ХӨСҮТ-д шинжилгээ өгч байгаа вэ гэсэн асуултад "Бусад шинжилгээ авч байгаа эмнэлгийн талаарх мэдээлэл байхгүй. Шинжилгээг мөн  үнэгүй авч байгаа учраас"  гэх хариулт давамгайлсан.

Эх сурвалж: Bataar.mn Нийгэм Уржигдар

Сэтгэгдэл бичих