Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

2021 оны 10 сарын 19, Мягмар
Баянхошуу дэд төвийн үерийн хамгаалалтын далан суваг, далангийн дагуух 4.65 га талбайг иж бүрэн тохижуулжээ

Баянхошуу дэд төвийн үерийн хамгаалалтын далан суваг, далангийн дагуух 4.65 га талбайг иж бүрэн тохижуулжээ

Эх сурвалж: Bataar.mn Нийгэм Уржигдар

Баянхошуу, Сэлбэ, Долоон буудал орчмын гэр хорооллыг хотын дэд төв болгон хөгжүүлэх төслийг хэрэгжүүлж байгаа билээ. 

Төслийг Улаанбаатар хотын агаар, хөрсний бохирдлыг бууруулах зорилгоор Монгол Улсын Засгийн газар, Азийн Хөгжлийн банк, Европын Хөрөнгө оруулалтын банк хамтарсан хөрөнгө оруулалтаар эхлүүлсэн юм.

Энэ хүрээнд Баянхошуу дэд төвд Сонгинохайрхан дүүргийн 7, 8, 9, 10, 11, 28, 40 дүгээр хорооны нийт 162 га газарт нийгмийн хангамж болон инженерийн дэд бүтцийн бүтээн байгуулалтыг цогцоор нь байгуулж байна.

Тухайлбал, Баянхошуу дэд төвийн 9.97 км үргэлжлэх үерийн хамгаалалтын далан суваг, далангийн дагуух 4.65 га талбайг далангийн эргийн бэхэлгээний эко хавтан, хашаа, гүүр, явган хүний зам, тоглоомын талбай, сагсан бөмбөгийн талбай, ногоон байгууламж, хөшөө, чийрэгжүүлэлтийн тоног төхөөрөмж, сандал, сүүдрэвч зэргийг бүрэн тохижуулж дуусжээ.

Тохижилт болон угсралтын ажлыг “Дүүрэнтрейд”, “Байгууламж” ХХК-иудын түншлэл 2019 онд эхлэн гүйцэтгэсэн бөгөөд ийнхүү ашиглалтад орж, иргэдийн амарч, чөлөөт цагаа өнгөрүүлэх орчин ийнхүү нэгээр нэмэгдлээ.

 
 
 

 

Эх сурвалж: Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар 

Эх сурвалж: Bataar.mn Нийгэм Уржигдар

Сэтгэгдэл бичих