Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

2021 оны 10 сарын 19, Мягмар
Жирэмсэн эмэгтэйчүүд болон гэртээ байгаа 2-3 насны хүүхдүүд харьяа Өрхийн эмнэлэгтээ очиж томуугийн вакцин хийлгэнэ

Жирэмсэн эмэгтэйчүүд болон гэртээ байгаа 2-3 насны хүүхдүүд харьяа Өрхийн эмнэлэгтээ очиж томуугийн вакцин хийлгэнэ

Эх сурвалж: Bataar.mn Нийгэм Уржигдар

Дархлаажуулалтын 10 хоногийг есдүгээр сарын 13-22-ны хооронд “Томуугаас сэргийлье” уриан дор зохион байгуулж байна.

Энэ хүрээнд улирлын томуугийн эсрэг вакцинаар нийслэлийн хэмжээнд зорилтот бүлгийн буюу 2-11 насны 161,700 хүүхэд, 10,520 жирэмсэн эмэгтэй зэрэг нийт 172,220 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөсөн.

Есдүгээр сарын 15-ны байдлаар:

  • хоёр настай 487
  • 3-5 настай 10,422
  • 6-11 настай 11,104 хүүхэд
  • жирэмсэн эмэгтэй 37 /0.4%/ буюу нийт 22,050 /12.8%/ иргэнийг дархлаажуулжээ.

Улирлын томуугийн дархлаажуулалтыг Өрхийн эрүүл мэндийн төв болон тосгоны Эрүүл мэндийн төв, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүдэд хийж байгаа.

Түүнчлэн улирлын томуугийн вакцинд хамрагдах хүсэлтэй жирэмсэн эмэгтэйчүүд болон гэрийн асаргаанд байгаа 2-3 насны хүүхдүүдийг харьяа Өрхийн эрүүл мэндийн төв, тосгоны Эрүүл мэндийн төвд дархлаажуулах юм.
 

 

Эх сурвалж: Bataar.mn Нийгэм Уржигдар

Сэтгэгдэл бичих