Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

2021 оны 09 сарын 17, Баасан
Үргэлжилсэн борооны улмаас ургац хураалт 10 хоног хойшилжээ

Үргэлжилсэн борооны улмаас ургац хураалт 10 хоног хойшилжээ

Эх сурвалж: Bataar.mn Нийгэм Өчигдөр
 Үргэлжилсэн борооны улмаас ургац хураалт 10 хоног хойшилжээ  Газар тариалангийн төв бүс болох Сэлэнгэ аймагт ургац хураалтын ажил эхэлсэн. Бороо их орсны улмаас 240 га талбайн улаанбуудай, 211 га талбайн хүнсний ногоо үерт автжээ. Энэ жил Сэлэнгэ аймгийн хэмжээнд нийт 209 мянган га талбайд 337 аж ахуйн нэгж, 2450 иргэн үр тариа, малын тэжээлийн ургамал, төмс, хүнсний ногоо тариалснаас өнөөдрийн байдлаар 1025 тн улаанбуудай, 190 тн ногоон тэжээл, 8217 тн хүнсний ногоо хураан авчээ. Цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан ургац хураалт 10 хоног хойшилж байгаа талаар аймгийн онцгой комиссоос мэдээллээ.  Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргил:  "Ургац хураалт дөнгөж эхэлж байна. Алтанбулаг сумаас эхний будаагаа хураагаад “Алтан тариа” гурилын үйлдвэрт тушаасан. Энэ жил бороо хур элбэгтэй, ургац арвин байсан ч үер усны асуудал хүнд байна. Бид энэ үеийг эрсдэл багатай давахын тулд хамтран ажиллаж байна" гэлээ.
Эх сурвалж: Bataar.mn Нийгэм Өчигдөр

Сэтгэгдэл бичих