Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

2021 оны 09 сарын 17, Баасан
Хөдөө аж ахуйг дэмжих санд авах хүнсний улаанбуудайн үнийг тогтоолоо

Хөдөө аж ахуйг дэмжих санд авах хүнсний улаанбуудайн үнийг тогтоолоо

Эх сурвалж: Bataar.mn Нийгэм Өчигдөр

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2021 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн А-255 дугаар тушаалаар энэ намрын ургацаас Хөдөө аж ахуйг дэмжих сангийн

  • өр төлбөрт тооцож авах хүнсний улаанбуудайн үнийг 800.0 мянган төгрөг
  • худалдан авах хүнсний улаабуудайн үнийг 750.0 мянган төгрөг
  • улаанбуудайн элит үрийг 1050.0  мянган төгрөг
  • үржүүлгийн үрийг 950.0 мянган төгрөг
  • овъёосны үрийг 800.0 мянган төгрөг байхаар тогтоосон шийдвэр гарлаа.

Энэхүү шийдвэрийг гаргахдаа намрын ургацын улаанбуудайнд хийсэн өөрийн өртгийн тооцоо,  дэлхийн болон хөрш зэргэлдээ ОХУ-ын зах зээл дээрх хүнсний болон үрийн улаанбуудайн үнийн өсөлт,  Ковид-19 цар тахлын улмаас импортоор нийлүүлэгдэж байгаа шатахуун, техник, тоног төхөөрөмж, сэлбэг, бордоо, ургамал хамгааллын бодисын үнийн өсөлт зэргийг харгалзсан болно. 

Эх сурвалж: Bataar.mn Нийгэм Өчигдөр

Сэтгэгдэл бичих