Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

2021 оны 09 сарын 20, Даваа
Путин Асадтай уулзав

Путин Асадтай уулзав

Эх сурвалж: Bataar.mn Дэлхий 2021-09-14 13:39:54
 Оросын ерөнхийлөгч Владимир Путин  Сирийн төрийн тэргүүн Башар Асадтай Кремльд уулзсаныг ТАСС агентлаг мэдээлэв. Асад урьдчилан зарлалгүйгээр Москвад айлчилжээ. 
Москвад Асадтай мэндчилж байгаадаа маш баяртай байна гэж Оросын удирдагч мэдэгдээд, түүнд төрсөн өдрийн болон Сирид сонгууль сайхан үр дүнтэй болсонд баяр хүргэсэн байна. “Хүмүүс танд итгэж,  өмнөх жилүүдэд эмгэнэлт явдал болж, элдэв бэрхшээл учирч байгаа ч,  хэвийн амьдралд шилжих үйл явцыг тантай холбон үзэж байгаа гэцгээж байна” гэж Путин хэлжээ.  
Сирийн эрх баригчдын зөвшөөрөлгүйгээр гадаадын цэрэг энэ оронд байгаа нь асуудал дагуулж байна гэж оросын ерөнхийлөгч бас мэдэгджээ. Хамтын хүч чармайлтаар Сирийн ард түмнийг “хөл дээрээ босоход” нь туслаж чадна гэдэгт найдаж байгаагаа тэр илэрхийлсэн байна.  
Тавдугаар сарын 26-нд Асад тус орны ерөнхийлөгчийн сонгуульд дөрөв дэх удаагаа ялсан юм. Оросын тал цаашид Сирид дэмжлэг үзүүлнэ гэж Путин амлажээ. 
Б.Атар
Эх сурвалж: Bataar.mn Дэлхий 2021-09-14 13:39:54

Сэтгэгдэл бичих