Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

2021 оны 10 сарын 19, Мягмар
Британин ерөнхий сайдын ээж нас баржээ

Британин ерөнхий сайдын ээж нас баржээ

Эх сурвалж: Bataar.mn Дэлхий 2021-09-14 10:03:43
 Их Британийн ерөнхий сайд Борис Жонсоны ээж Шарлотта Жонсон Валь  нас баржээ. Тэр 79 настай байсан байна  гэж Telegraph порталд мэдээлжээ.     
 Портал гэр бүлийн төлөөлөгчдийн хэлснийг  иш татахдаа, Шарлотта Жонсон Валь Лондон хотын нэг эмнэлэгт нас барсан байна.  Түүний нас барсан нь есдүгээр сарын 13-ны орой тодорхой болжээ. Ерөнхий сайдын эх юунаас болж нас барсан нь одоогоор тодорхойгүй байна. 
 Британийн ерөнхий сайдын эх зураач байжээ. Түүний уран бүтээлийн гол чиглэл нь  хөрөг зураг байсан ч, бас байгалийн зураг зурдаг байж. Түүний зургууд 1-1,5 мянган стерлингийн фунтээр борлогддог байна. Шарлотта Жонсон Валь болон түүний анхны нөхөр дөрвөн хүүхэдтэй байсны  нэг нь Борис Жонсон юм. 
Их Британийн ерөнхий сайдын хуучин гэргий Марина Уиллерийн эх өнгөрсөн жил нас баржээ. Энэ явдлаас хойш зургаан өдрийн дараа түүний найз бүсгүй Кэрри Саймондс бие шалтгаантай болсноо хэлсэн гэдэг.  
Б.Атар
Эх сурвалж: Bataar.mn Дэлхий 2021-09-14 10:03:43

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

Зорку
энд нэг дүү нь Монгол луйварчинд хулхидуулаад явж байдаг.
2021-09-14 10:12:36 - 103.26.194.56