Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

2021 оны 12 сарын 09, Пүрэв
«Аль-Каида» бүлэглэлийн толгойлогчийн дүрс бичлэг гарчээ

«Аль-Каида» бүлэглэлийн толгойлогчийн дүрс бичлэг гарчээ

Эх сурвалж: Bataar.mn Дэлхий 2021-09-13 10:54:05
  Террорын “Аль-каида” бүлэглэлийн толгойлогч Айман аз-Завахари  АНУ-д үйлдсэн террорист ажиллагааны 20 жилийн ойн өдөр – есдүгээр сарын 11-нд дүрс бичлэгт гарсан байна. 
Хэт даврагч үзэлтнүүдийн мэдээллийн идэвхижилд мониторинг хийдэг америкийн “SITE Intelligenve Group” компани ингэж мэдээлжээ. 
Порталын мэдээлснээр, Аз-Завахири хэлэхдээ, 2019 оны арванхоёрдугаар сард америкийн Флорида муж улсын цэргийн баазад гурван хүнийг буудан хороосон Саудын Аравийн цэргийн албан хаагчийг “магтан сайшаасан байна”.  
Үүнээс гадна, Иерусалим “хэзээ ч жүүдийн шашинд орохгүй” гэж  тэр мэдэгджээ. 
Аз-Завахири Афганитстанд байгаа бөгөөд түүнийг “Талибан” хөдөлгөөний гишүүд нууж байгаа гэж америкийн тагнуулын төв газрын үүрэг гүйцэтгэгч асан Майкл Морелл мэдэгдсэн юм. 
2019 онд Аз-Завахири дахин халдлага үйлдэнэ хэмээн есдүгээр сарын 11-ний террорист ажиллагааны ойгоор АНУ, Оросыг заналхийлж байжээ.  Тэр АНУ, Европ, Израиль, Оросын объектуудад цохилт өгөхийг лалын шашинтнуудад уриалсан байна. 
Б.Атар
Эх сурвалж: Bataar.mn Дэлхий 2021-09-13 10:54:05

Сэтгэгдэл бичих