Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

2021 оны 12 сарын 09, Пүрэв
Вакцин тариулсан хүмүүсийн коронавирус туссан байх гол шинж тэмдэг

Вакцин тариулсан хүмүүсийн коронавирус туссан байх гол шинж тэмдэг

Эх сурвалж: Bataar.mn Дэлхий 2021-09-12 12:49:41
    Найтаах нь вакцинд хамрагдсан хүмүүст коронавирусийн халдвар авсан байх гол шинж тэмдэг болж байна. Британийн “Express” сонинд ингэж бичжээ. Коронавирусимйн талаар явуулсан ZOE COVID Symptom Study судалгааны дүнгээс үзвэл, байнга найтаалгах нь COVID-19-ийн шинж тэмдэг байж болох гэнэ.  Өмнө нь вакцин хийлгэж, сүүлд нь яалт ч үгүй халдвар авсан өвчтөнүүдэд энэ шинж тэмдэг байнга илэрдэг байна.  
Ер нь найтаах нь COVID-19-ийн  илэрхий шинж тэмдэг биш бөгөөд хамгийн түгээмэл шинж тэмдгийн тоонд ордоггүй байжээ. Их халуурах, бие зарзайх, байнга ханиалгах, үнэр мэдрэхээ болих,  толгой өвдөх, амьсгаадах, цээжээр өвдөх, гэдэс хямрах зэрэг нь түгээмэл шинж тэмдэгт хамаардаг юм. Тийнхүү вакцин хийлгэсний дараа шалтгаангүйгээр байнга найтаах нь COVID-19-ийн шинж тэмдэг байж болох юм гэж мэргэжилтнүүд тайлбарлажээ.  
Вакцин хийлгэсэн хүмүүст ийм шинж тэмдэг илэрвэл гэртээ байж, коронавирусийн шинжилгээ өгөхийг эмч нар зөвлөж байна. 
Орос залуус коронавирусээр хүндээр өвчлөх болсныг Гамалеягийн нэрэмжит төвийн тэргүүн Владимир Гущин түрүүнд нь мэдэгдсэн юм.  “Ер нь хүмүүс хүндээр өвчилдөг, гэвч өвчин “залуужиж”,  залуусын дунд хүндрэл  олон бүртгэгдэж байна гэж тэр хэлжээ. Одоогийн байдлаар, дэлхийд 224 сая 56 мянга 682 хүн коронавирусээр өвчилж, 198 сая 935 мянга 424 нь эдгэрч, 4 сая 621 мянга 364 хүн нас бараад байна.
  Б.Атар
Эх сурвалж: Bataar.mn Дэлхий 2021-09-12 12:49:41

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

Зочин
Өвчин тусахгүй л гэж вакцин хийгээд бгха юмуу.тусаагүй учраас заавал өвчил гээд бгаа юмуу
2021-09-15 19:31:17 - 66.181.160.117