Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

2021 оны 12 сарын 09, Пүрэв
Трамп 2024 оны сонгуульд оролцохоо битүүхэн сануулав

Трамп 2024 оны сонгуульд оролцохоо битүүхэн сануулав

Эх сурвалж: Bataar.mn Дэлхий 2021-09-12 12:29:24
АНУ-ын хуучин тэргүүн Дональд Трамп 2024 онд тус орны ерөнхийлөгчийн сонгнуульд оролцох эсэхээ нэгэнт  шийдсэн гэдгээ битүүхэн ойлгуулжээ.  “Хэрхэхээ би мэдэж байгаа, гэхдээ  сонгуулийн кампанит ажлыг санхүүжүүлэх тухай хуулиас болоод одоогоор би энэ тухай ярьж болохгүй байна. Гэвч та бүхэн баяртай байх болно” гэж түүний хэлснийг РИА Новости агентлаг иш татан дурдсан байна.
 Трамп Нью-Йоркт цагдаа нар болон гал сөнөөгчидтэй уулзах үеэрээ ингэж мэдэгджээ. Есдүгээр сарын 11-ний террорын ажиллагааны ойг тохтиолдуулан ингэж уулзсан байна.  2024 оны ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөх сунгаанд оролцох боломжийг бүрнээ нухацтай судлаж байгаа гэж дөрөвдүгээр сард Трамп мэдэгдэж байсан билээ.  
 Дональд Трамп 2024 оны сонгуульд оролцоно гэдгийг  түүний талынхан есдүгээр сард мэдэгдсэн юм. Тэр өөрийн шийдвэрийг зарлах тааламжтай мөчийг хүлээж байгаа гэдэгт итгэлтэй байгаагаа тэд илэрхийлжээ.  
2001 оны есдүгээр сарын 11-нд террористууд суудлын дөрвөн нисэх онгоц булааж авсан юм. Хоёр нисэх онгоц Дэлхийн худалдааны төвийн хоёр өндөр байшин, бас нэг нисэх онгоц Пентагоны баруун жигүүрийг мөргөсөн билээ. Энэхүү террорын ажиллагааны улмаас 2977 хүн амь үрэгдсэн юм.  
Б.Атар
Эх сурвалж: Bataar.mn Дэлхий 2021-09-12 12:29:24

Сэтгэгдэл бичих