Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

2021 оны 12 сарын 09, Пүрэв
Ким Чен Уны гадаад төрх өөрчлөгдсөнийг гоо сайхны мэс засалч тайлбарлажээ

Ким Чен Уны гадаад төрх өөрчлөгдсөнийг гоо сайхны мэс засалч тайлбарлажээ

Эх сурвалж: Bataar.mn Дэлхий 2021-09-11 11:53:52
  Хойд Солонгосын удирдагчийн гадаад төрх эрс өөрчлөгдөхөд гоо сайханчид, түүнчилэн зөв хооллолт, эмчилгээний хоолны мэргэжилтнүүд оролцсон байж болох талтай.  Гоо сайхны мэс засалч Тигран Алексанян сурвлжлагчтай ярилцахдаа ингэж  үзэж байгаагаа илэрхийлжээ.  
Мэс ажилбар хийсэн ул мөрийг би олж харахгүй байгаа, гэхдээ түүний гадаад төрхийг тусгай тоног төхөөрөмж хэрэглэн өөрчилсөн байж болох юм гэж тэр бас хэлсэн байна. 
Ким Чен Ун БНАСАУ байгуулагдсаны 73 жилийн ойг тохиолдуулан есдүгээр сарын 9-нд шилжих шөнө хийсэн цэргийн парадад иржээ.  Хойд Солонгосын удирдагчийн  гадаад төрх өөрчлөгдсөн нь сүлжээ хэрэглэгчдийг гайхшируулсан бөгөөд нийтлэгдсэн гэрэл зурагт тэрээр  ихэд турсан төдийгүй, нэлээд хэдэн жилээр залуужсан  харагдаж байна. Энд мэс ажилбар огт  хамаагүй гэж Алексанян үзэж байгаа ажээ. 
“Нэгдүгээрт, тэр чамгүй турсан нь мэдээж,  эмчилгээний хоол, зөв хооллолтын  мэргэжлийн хүмүүс түүнтэй ажилласан байх хэмээн би бодож байна. 
Түүнчилэн гоо сайхны тоног төхөөрөмжин дээр ажилладаг гоо засалчид  оролцоогүй байх аргагүй, энэ тоног төхөөрөмж гэдэг нь мэс ажилбаргүйгээр нүүрний арьсыг татах тусгай аппаратыг хэлж байгаа юм. Харин тиймээс мэс ажилбар хийсэн ул мөрийг би олж харахгүй байгаа” гэж Алексанян хэлсэн байна.  
Б.Атар
Эх сурвалж: Bataar.mn Дэлхий 2021-09-11 11:53:52

Сэтгэгдэл бичих