Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

2021 оны 12 сарын 08, Лхагва
Ихэд турж, жин хассан Ким Чен Ун цэргийн парадад иржээ

Ихэд турж, жин хассан Ким Чен Ун цэргийн парадад иржээ

Эх сурвалж: Bataar.mn Дэлхий 2021-09-10 12:03:00
 Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ун БНАСАУ байгуулагдсаны 73 жилийн ойг тохиолдуулан Пхеньянд  хийсэн цэргийн парадад ирсэн байна. Өмнөд Солонгосын Ёнхап агентлаг ингэж мэдээлжээ.  Тус агентлагийн уламжилснаар, парад нэг цаг орчим үргэлжилж, ингэхдээ энэ үеэр стратегийн зориулалт бүхий шинэ загварын ямар ч зэвсэглэл үзүүлээгүй байна. Парадад харьцангуй цөөн хүн оролцжээ. 
АНУ-ын одоогийн ерөнхийлөгч Жо Байденыг тангараг өргөснөөс хойш БНАСАУ-д хийсэн анхны цэргийн парад байсан хэдий ч, энэ нь олон улсын хамтын нийгэмлэгт биш, харин юуны өмнө тус орны оршин суугчдад хандсан арга хэмжээ байсан болов уу гэж учрыг мэдэх хүн Ёнхап агентлагийн сурвалжлагчид хэлсэн байна. 
Ким Чен Ун өөрөө парадын үеэр албан ёсны үг хэлээгүй бөгөөд түүний оронд Солонгосын хөдөлмөрийн намын ТХ-ны нарийн бичгийн дарга Ри Иль Хван үг хэлжээ. Ингэхдээ Хойд Солонгосын удирдагч харагдсан нь юуны өмнө түүний гадаад төрх байдал өөрчлөгдсөнөөс болоод  тухайлбал гадаадын олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдийн анхаарлыг яалт ч үгүй татсан байна. 
Ким Чен Ун се радва на парад в Северна Корея по случай основаването ѝ -  Bgonair

Сололнгосын төв цахилгаан мэдээний агентлагаас нийтлэсэн  гэрэл зургуудад Ким Чен Ун ихэд турж эцсэн  харагджээ. БНАСАУ-ын удирдагч БНХАУ-ыг үндэслэгч Мао Зэдуны өмсдөг байсан маягийн костюмын оронд европ хийцийн цайвар өнгийн костюм өмсөж, зангиа зүүсэн байсанд өрнөдийн хэвлэл бас анхаарал хандуулсан байна. Ингэхдээ  түүний гадаад төрх өөрчлөгдсөн нь түүнтэй адилхан хүн  парад дээр байсан байж магадгүй гэсэн сэжиг төрүүлжээ.  
Силно отслабналният Ким Чен Ун се появи на среднощен парад (снимки)

Удирдагч Ким Чен Уны турсны дараа түүний биеийн байдал, гадаад төрх байдлын тухай шүүн хэлэлцэхийг Хойд Солонгосын оршин суугчдад хориглосныг наймдугаар сард мэдээлж байсан юм. 
Үүнээс өмнөх хэдэн сард Хойд Солонгосын удирдагч ихэд турсан нь түүний бие чилээрхэсэн байж болох талтай гэсэн цуу яриа тарахад хүргэж байсан билээ. 
Б.Атар
Эх сурвалж: Bataar.mn Дэлхий 2021-09-10 12:03:00

Сэтгэгдэл бичих