Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

2021 оны 10 сарын 24, Ням
Өнөөдөр Тедди баавгайн өдөр

Өнөөдөр Тедди баавгайн өдөр

Эх сурвалж: Bataar.mn Батаар юу хэлэв 2021-09-09 13:36:37

Жил бүрийн 09-р сарын 09-нд Тедди баавгайн /Teddy bear day/ өдрийг тэмдэглэдэг байна.
Яагаад Тедди баавгайн өдрийг тэмдэглэдэг болсныг ойлгохийн тулд бид зуун жилийн өмнөх Миссисипи мужид болсон түүхэн үйл явдлыг ярихгүй бол болохгүй ажээ. 1902 оны 11-р сарын 14-нд Миссисипи мужийн амбан захирагч Эндрю Лонгино /Andrew H. Longino/ Америкийн Нэгдсэн Улсын 26 дахь ерөнхийлөгч Теодор Рузвельт /Theodore Roosevelt/-ийг баавгайн анд урьсан байна. Гэвч тэр өдөр ерөнхийлөгч тийм ч их азтай байсангүй. Учир нь өдөржин явсан боловч нэг ч баавгайтай таараагүй байна. Энэ үед хуучин боол бас Холбоотны морин цэрэг байсан Холт Коллероор /Holt Collier/ ахлуулсан Рузвелтийн туслахууд нэгэн хар баавгайг модонд хүлж байгаад ерөнхийлөгчийг дуудан агнуулах гэж оролджээ. Рузвельтэд энэ үйлдэл маш шударга бус санагдсан тул тэрээр ангийн хорхойгоо дарж, баавгайг суллан явуулахыг тушаасан байна.
Энэ мэдээ нь улс даяар маш хурдацтай тарав. Америк улсын ерөнхийлөгч баавгайг буудсангүй хэмээх нэрээр бүх сонин болгоны гол мэдээ болон хэвлэгдэж байлаа. Хамгийн сонирхолтой нь энэ нь жирийн нэг ерөнхийлөгч биш мэргэжлийн анчин, ангийн хорхойтон болсон Теодор Рузвельт байсан нь хүмүүсийн анхаарлыг нэлээн татсан биз.
Улс төрийн шог зураач Клиффорд Берриман /Clifford Berryman/ уг нийтлэлийг уншаад ерөнхийлөгчийн баавгайг буудахаас татгалзсаныг хошигнон зурахаар шийджээ. Энэ зураг нь 1902 оны 11-р сарын 16-ны Вашингтон Пост /Washington Post/ сонинд хэвлэгдэв. Зургийг харсан Брүүклиний /Brooklyn/ чихрийн дэлгүүрийн эзэн, юм болгоныг ухаалгаар хардаг Моррис Михтомд /Morris Michtom/ нэгэн гоц санааг төрүүлжээ. Түүний эхнэр Роүз /Rose/ чихмэл амьтан хийдэг байсан бөгөөд нөгөө агуу санаагаа түүнд хэлж шууд ажилдаа орсон нь баавгайн чихмэл хийх байлаа. Ийнхүү Михтом баавгайг буудаагүй ерөнхийлөгчийн дуулиан ид байх үед гэнэн, хөөрхөн төрхтэй баавгайн чихмэл хийсэн бөгөөд түүнийгээ “Теддигийн баавгай” хэмээн нэрлэжээ.
Удалгүй тэд ерөнхийлөгчөөс өөрийнх нь нэрийг ашиглах зөвшөөрөл авснаар Михтом гэргтийтэйгээ хамт чихмэл баавгайн армиа үйлдвэрлэж эхэлсэн байна. Мэдээж бүхий л хэвлэл мэдээллээр хангалттай шуугисан байсан тул тэд бүтээгдэхүүнийхээ маркетингд санаа зовох шаардлагагүй байсан бизээ. Үүгээр ч зогсолгүй тэр өөрийн гэсэн тоглоомын үйлдвэртэй болж “Идеал тоглоомын компани” /Ideal Toy Company/ хэмээн нэрлэв. Ингэж л хамгийн анхны Тедди баавгай үүссэн аж.
Энэ тохиолдлоос хойш тедди баавгайтай төстэй хэлбэртэй маш олон тоглоом гарч дэлхийн өнцөг булан бүрийн хүүхдүүдийн хамгийн хайртай баатрын нэг байсаар байна.
Соёл, үндэс угсаа, нас, хүйс хамааралгүй хүн болгонд халуун дотно мэдрэмж өгж чаддаг энэ баавгайнууд хайрлагдахаас ч өөр яах билээ. Түүнийг урлагийн бусад салбарынхан ч ашиглаж эхлэсэн. Миний мэдэхээр л лавдаг Мистер Бийн /Mr. Bean/ дээр гардаг Тедди баавгай Нилээдгүй том од.
Энэ өдрөөр та хүүхэд эсвэл дотнын хүн дээ тедди баавгай авч өгч түүнд хайртайгаа илэрхийлж болно. Түүнээс гадна ямар нэг баавгай гардаг кино, хүүхэлдэйн кино, баримтат кино үзэж болох юм.
Бас өөрийн бага насанд хайртай байсан тоглоомынхоо тухай олон нийтийн сүлжээнд пост оруулж, тедди баавгайн түүхийг хуваалцаарай.


May be an illustration of 1 person

May be an image of 1 person
Эх сурвалж: Bataar.mn Батаар юу хэлэв 2021-09-09 13:36:37

Сэтгэгдэл бичих