Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

2021 оны 12 сарын 09, Пүрэв
Талибаны дээд удирдагч Хайбатулла Ахундзада “Эмир”-ийн хувиар мэдэгдэл хийнэ

Талибаны дээд удирдагч Хайбатулла Ахундзада “Эмир”-ийн хувиар мэдэгдэл хийнэ

Эх сурвалж: Bataar.mn Дэлхий 14 цагийн өмнө

Түр засгийн газар байгуулснаа Афганистаны Талибан 7-нд зарласны дараа мэдэгдэл гаргаж, түр засгийн газар Афганистанд "өнө батын энх тайван, хөгжил цэцэглэлт" тогтоохыг баталгаажуулна гэжээ. Түүнчлэн Талибаны дээд удирдагч Хайбатулла Ахундзада эмирийн хувиар улс орныг удирдах болно гэдгийг хэвлэлийн төлөөлөгч Мужахид мэдэгджээ.
Мэдэгдэлд, түр засгийн газрын гишүүд улс орныхоо эрх ашгийг хамгаалах, хилийн бүсийн аюулгүй байдлыг хангах, Афганистанд "өнө батын энх тайван, хөгжил цэцэглэлт" тогтооход баталгаа хангахын тулд Исламын шашны жаяг ёс, зарчмын дагуу шаргуу ажиллах болно. Афганистан нь хөрш зэргэлдээ орнууд болон дэлхийн улс түмэнтэй харилцан хүндэтгэсэн үндсэн дээр эрүүл тогтвортой харилцааг хөгжүүлэхэд бэлэн байгаа бөгөөд Афганистаны нутаг дэвсгэрийг ашиглан бусад орны аюулгүй байдалд заналхийлэхийг хэзээ ч зөвшөөрөхгүй. Афганистаны засгийн газар бүх дипломат төлөөлөгчийн газар, хүмүүнлэгийн байгууллага, гадаадын хөрөнгө оруулагчдын аюулгүй байдлыг хамгаалахын төлөө бүх хүчээ дайчлан ажиллах болно гэжээ.
Эх сурвалж: Bataar.mn Дэлхий 14 цагийн өмнө

Сэтгэгдэл бичих