Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

2021 оны 12 сарын 09, Пүрэв
АН хүний нөөцийн шинэ бодлогоо танилцуулав

АН хүний нөөцийн шинэ бодлогоо танилцуулав

Эх сурвалж: Bataar.mn Улс төр 16 цагийн өмнө

Өнөөдөр 2021 оны 9-р сарын 8-ний өдөр Ардчилсан нам төв байранд АН-аас хэвлэлийн бага хурал зарлалаа. Уг хэвлэлийн хурлаар АН-ын ХЭГ-ийн дарга Б.Ган-Очир АН-ын Олон нийт, хэвлэл мэдээлэл хариуцсан нарийн бичгийн даргаар Х.Батсүхийг томилж байгааг танилцуулсан бөгөөд АН-ын хүний нөөцийн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга Б.Болор-Эрдэнэ АН-ын дэргэд шинээр байгуулагдаж буй “Ардчилал улс төрийн академи”-ийн талаар мэдээллийг өглөө.

 

Б.Болор-Эрдэнэ:

 

-АН-ын дарга О.Цогтгэрэл ажлаа авсны дараа Монгол Улсыг тойрон намын анхан шатны гишүүдтэй уулзалтууд зохион байгуулж байгаа. Эдгээр уулзалтуудын эхний үр дүн болон АН-ын хүний нөөцийн бодлогыг шинэчлэн, гишүүн төвтэй намын бодлогыг хэрэгжүүлэх ажлыг эхлүүлж АН-ын дэргэд “Ардчилал улс төрийн академи” - ийг нээж байгаа. Тус академи нь Ардчилсан намын гишүүдийг чадавхжуулах, гишүүдийн тогтмол хөгжилд дэмжлэг үзүүлэх зорилготой бөгөөд “Асуудал шийдэл 330 манлайллын хөтөлбөр 2021”-ийг зарлан сум бүрээс Ардчилсан намын 35 хүртэлх насны шилдэг залуусыг сонгон шалгаруулж байна. Энэхүү хөтөлбөрт сонгогдсон залуус маань Монгол Улс болон Ардчилсан намын шилдэг мэргэжилтэнүүдийн бэлтгэсэн улс төр, засаглал, нутгийн удирдлага, нийгмийн манлалайлал дахь иргэний оролцоо, хувь хүний ур чадваруудыг олгох цогц сургалт, хэлэлцүүлэг болон интерактив воркшопуудад хамрагдах бөгөөд энэхүү хөтөлбөр маань жил бүр тогтмол зохион байгуулагдах болно.

 

Намын гишүүдийн ур чадвар нэмэгдэх нь эргээд Монгол Улсын хөгжилд ч чухал зүйл бөгөөд дан ганц уг хөтөлбөрөөр зогсохгүй АН-ын хүний нөөцийн бодлогоо улам нээлттэй болгон хүний хөгжил, гишүүдийн оролцоог ханган ажиллана.

Эх сурвалж: АН

Эх сурвалж: Bataar.mn Улс төр 16 цагийн өмнө

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

Болд
Тэгээд аль буюу хэний АН-аас зохион байгуулж байгаа юм бэ. Энэ хоёрыг чинь ялгахгүй юм. Нэг бол намынхаа ард АН(Э) буюу Эрдэнийн , АН(Ц) буюу Цогтгэрэлийн гэж үсэг тэмдэг тавьж бичиж баймаар юм байна.
2021-09-09 15:32:52 - 49.0.135.184