Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

2022 оны 12 сарын 07, Лхагва
Аварга том биет “найгүй архичин” Андре Русимов

Аварга том биет “найгүй архичин” Андре Русимов

Эх сурвалж: Bataar.mn Батаар юу хэлэв 2021-09-03 13:08:52
 HBO (англ. Home Box Office) суваг буюу америкийн кабелийн болон хиймэл дагуулын телевизийн сүлжээ аварга том биет Андрегийн   тухай “Гайхалтай архичин” гэдэг баримтат кино бүтээж, түүний амьдралын гунигт баримтуудаас дэлгэн үзүүлжээ. Андре Русимов польш-болгар гаралтай бөгөөд реслингийн бөх, жүжигчин байсан юм. Тэрээр  аварга том биетэй, хүч тэнхээтэй нэгэн байсан бөгөөд хагас өдөрт 40 гаруй литр шар айраг гүзээлж чаддаг байжээ!  
Вы не поверите, но это не фотошоп! 10 фото невероятного Андре Гиганта

Тухайлбал, Андре нэг удаа тус бүр нь 350 миллилитрийн 119 лааз шар айраг ууснаар гайхалтай архичин гэсэн албан ёсны бус  цол  хүртжээ. Русимов өвдөлтөө намдаах гэхдээ согтууруулах ундаа уудаг байсныг баримтат кинонд дурдсан байна. Тэрээр ажилтай, орлоготой болж, нэрд гарахад нь тус болсон бие махбодио өөрчлөхгүй гэхдээ өвчнөө эмчлүүлэхээс татгалздаг байжээ.       
Аварга биет Андре акромегали буюу өнчин тархины үйл ажиллагаа алдагдсантай холбоо бүхий өвчтэй байжээ. Үүнээсээ болоод тэр бүр хүүхэд байхдаа их биерхүү болсон байна.  Андре 240 килограмм жинтэй, 224 сантиметр өндөр байжээ.        Русимов 19 настайдаа хоёр метр гаруй өндөр болсон байна.     
Андре Рене Русимов (болг. Андрей Рене Руссимов, польск. Andrzej Renat  Russimow; 19 мая 1946 года — ...

     Тэрээр “Сүйт гүнж” гэдэг кинонд тогложээ.   Андре миний мэдэх  бүх хүнээс хамгийн өглөгч, өгөөмөр зөөлөн сэтгэлтэй нэгэн байсан гэж “Сүйт гүнж” романыг бичсэн Уильям Голдман дурсан ярьсан байдаг.  Русимов өөрийг нь урьж залсан байлаа ч, ресторанд бүх хүний хоол, ундны мөнгийг байнга төлдөг байжээ. Рестлерийн энэ чанарыг мэдэх Арнольд Шварценеггер  нэг удаа хоолны мөнгийг сэмхэн төлжээ. Үүнийг анзаарсан Андре түүнийг өргөн, машинд нь хүргэж өгсөн гэдэг.     

Он был одним из лучших на ринге, но страдал в повседневной жизни. Грустная  история величайшего рестлера Андре Русимова - Spot for sport - Блоги -  Sports.ru
Русимов  Хойд Каролина муж улсад эдлэн газартай байжээ. Тэр зав чөлөөтэй байх үедээ  тэнд цагийг өнгөрүүлэх дуртай байсан бөгөөд мал хунараа харж, нохойтойгоо тоглож, зочин гийчид хүлээн авдаг байсан байна.  Тэр байшингаа өөрийн биеийн хэмжээнд тааруулан тэр чигээр нь  өөрчилсөн гэх цуу яриа байдаг ч, энэ нь хэтрүүлэг байсан гэдэг.  Андре өөрийн жин, өндрөөс болоод дэлгүүр хоршоогоор явах дургүй байжээ. 
Рестлер Андре Гигант»
        
Русимов эцгийнхээ оршуулгад ирээд, Парис хотын нэг зочид буудалд унтаж байхдаа нас барсан байна. Тэгэхэд тэр 46 настай байжээ.  
Б.Атар
Эх сурвалж: Bataar.mn Батаар юу хэлэв 2021-09-03 13:08:52

Сэтгэгдэл бичих