Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

2021 оны 12 сарын 08, Лхагва
COVID-19-өөр өвчилж эдгэрсний дараа ямар ундаа хориотой вэ

COVID-19-өөр өвчилж эдгэрсний дараа ямар ундаа хориотой вэ

Эх сурвалж: Bataar.mn Дэлхий 2021-09-02 11:51:37
  Анагаахын  ухааны доктор, “МИССАДЕНА” компанийн захирал Анна Бабаликашвили “Sputnik” радиогийн сурвалжлагчтай ярилцахдаа, коронавирусийн халдвараар өвчилж эдгэрсний дараа өтгөн кофе, хар цай уухаас хэсэг хугацаагаар түдгэлзэх хэрэгтэй гэж зөвлөжээ. Энэ нь зүрхний цохилтыг түргэсгэдэг, ингэх нь COVID-19-өөр өвчилж эдгэрсний дараа онцгүй гэж эмч хэлсэн байна. “Өтгөн хар цай, кофе нь зүрхний цохилтыг хурдасгаж мэднэ.
   Ковидын дараа амьсгаадах нь хэвээр байж болно, хэрвээ зүрхний цохилт түргэсвэл, улам их асмьсгаадна” гэдгийг Анна Бабаликашвили анхааруулжээ.  Энэ нь  хүндээр өвчилсөн хүмүүст төдийгүй, COVID-19-өөр өвчилж эдгэрсэн бүх хүнд хамаатай гэж зүрх-судасны эмч тодруулан тайлбарласан байна. Тиймээс өвчилж эдгэрсэн бүх хүн 2-3 сар  өтгөн хар цай, кофе уухаас татгалзах нь дээр гэж эмч хэлжээ.  Харин энэ хязгаарлалт ногооон цайнд хамаарахгүй гэнэ.  
   “Ковидын дараахи үед ногоон цай ууж болно, энэ цай нь судасны тонуст маш сайн нөлөөлдөг бодисууд агуулдаг юм” гэж тэр тайлбарласан байна.  Хар цай, кофены тухай гэвэл, өдөрт нэг-хоёр жижиг аягаар ууж эхлэснээр, сүүлд нь аажимаар хэвийн ууж болно. Ингэхдээ эхний үед өтгөн биш байвал дээр гэж эрдэмтэн тайлбарлажээ. 
 Б.Атар
Эх сурвалж: Bataar.mn Дэлхий 2021-09-02 11:51:37

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

unen
yag unene
Өчигдөр - 202.70.44.146
Ойнон
Чухал мэдээлэл өгсөн байна.
2021-09-04 19:59:07 - 202.9.46.81