Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

2022 оны 12 сарын 01, Пүрэв
Өнөөдөр Диана гүнж ослоор нас барсан өдөр

Өнөөдөр Диана гүнж ослоор нас барсан өдөр

Эх сурвалж: Bataar.mn Батаар юу хэлэв 9 цагийн өмнө

1997 оны 08-р сарын 31-ний өглөө эрт Уэлсийн гүнж Диана /Diana/ Парис хотын замын тунельд автомашины осолд орж, эмнэлэгт хүргэгдсэн боловч харамсалтайгаар амь насаа алджээ. Түүнтэй хамт явсан түүний амраг Доди Файед /Dodi Fayed/ ба Mercedes-Benz W140 машиныг нь барьж явсан жолооч Хенри Пол /Henri Paul/ нар газар дээрээ нас барж, бие хамгаалагч Тревор Рийс Жонс /Trevor Rees-Jones/ маш хүнд бэртсэн ч амьд гарч чадсан юм. Гүнж Диана 36 настай байсан билээ.
Үйл явдал хэрхэн өрнөсөн бэ? 1997 оны 08-р сарын 30-нд Диана түүний найз залуу болох Египтийн бизнесмэн Мухамед Ал Файедийн /Mohamed Al-Fayed/ хүү Додигийн хамтаар Италийн Сардинаас хувийн онгоцоор Парист очсон. Тэд өмнөх есөн хоногт Мухамедийн хувийн дарвуулт завиар Франц, Италиар аялсан. Парист Мухамедийн эзэмшлийн Hôtel Ritz-д хонохоор төлөвлөсөн байв. Мухамед мөн буудлаас нилээдгүй зайтай Rue Arsène Houssaye-д орон сууц эзэмшдэг байжээ.
Ритц зочид буудлын хамгаалалтын албаны дарга Хенри Пол папарацчидаас тэр хоёрыг холдуулах үүднээс Мерседес машиныг нь барин эхлээд төв хаалганаас хөдөлсөн бөгөөд Диана, Файед нарыг хойд хаалганаас шөнийн 00:20 цагт авчээ. Ингээд тэд Rue Arsène Houssaye дэх байрлуу хөдөлсөн.
Ингэж тэд зочид буудлын үүдэнд хүлээж байсан 30 орчим гэрэл зурагчнаас зугтах оролдлого хийсэн юм. Эзэд арын суудалд суусан бөгөөд жолоочийн хажуугийн урд суудалд Файедийн гэр бүлийн хувийн хамгаалалтын багийн гишүүн Рийс Жонс сууж явсан юм. Харамсалтай нь арын суудалд суусан гэр бүлийн гишүүд суудлын бүс хэрэглэж хэвшээгүй ажээ. Тэд буудлаас хөдөлсний дараа Place de la Concorde-ийг хөндлөн гарч хэд хэдэн замыг туулсаар Сейна мөрний баруун эргийг дагасан замаар Place de l'Alma-г өнгөрөн явав.
00:23 минутын орчимд жолооч Пол нь Pont de l'Alma-ийн хонгил замд орох үедээ жолоодлогоо алдсан байна. Машин эхлээд хонгилын баруун ханыг мөргөсний дараа 13-р баганыг мөргөхийн өмнө зүүн гар тийш хоёр ч урсгалыг гаталсан байжээ. Машин ойролцоогоор 150 км/цагийн хурдтай явсан нь хонгил замаар явах 50км/цаг хурдыг хоёр дахин хэтрүүлж явсан хэрэг юм.
Шон мөргөсний дараа машин эргэлдэн хонгилын арын ханыг мөргөн зогссон. Машины эврэлд тэр тусмаа хамрын хэсэг ихээхэн гэмтэхэд урд гуприйн төмөр хамгаалалтгүй байсан нь нөлөөлжээ.
Тун удалгүй араас ирсэн машинууд осол болж, гал гарч байгаа тухай мэдээлсэн байна. Мөн гэрчүүд мотоциклтой зурагчид хонгилд орохын өмнө машинтай шүргэлцсэн ч гэж мэдүүлэг өгч байжээ.
Ослын газарт хамгийн эхлээд хойноос нь явж байсан мотоциклтой гэрэл зурагчид ирсэн бөгөөд зарим нь хаалгыг онгойлгон туслахыг хичээсэн бол зарим нь зураг авч байсан. Энэ үед аваарын дэрнүүд нь задарсан байжээ. Цагдаа нар ослын газарт 00:30 цагт ирсэн бөгөөд тэднээс 5 минутын дараа түргэн тусламжийн тэрэг ирсэн.
Франц инфо радиогийн мэдээллээр зурагчид аймшигтай зурагнууд авсан боловч цагдаа нар таван ч зурагчинг хорьж хорь орчим гэрэл зурагчны хальсыг газар дээр нь устгаж, тээврийн хэрэгслүүдийг нь саатуулав. Энэ үед онцгой байдлын албаныхан хохирогчдын цогцсыг гаргахад туслахаар иржээ.

No photo description available.
Риис Жонс ухаантай байсан ба нүүрэн хэсэгтээ маш их гэмтэл авсан байв. Харин Диана зурагчид болон бусад хүмүүст “Ээ бурхан минь”, “Намайг тайван орхи” гэсэн үгсийг байн байн хэлж байж.
2007 оны 6 сард гарсан баримтат кинонд Дианад хамгийн эхэлж хүрсэн хүн бол Доктор Мэйлез /Mailliez/ байсан бөгөөд тэрээр “Диана гэмтээгүй харин багахан шоконд оржээ” гэж хэлж байж. Дианаг 01:00 цагт машинаас гаргах үед зүрхний дутагдалд орж зүрхэнд механикаар үйлчилснээр ахин сэргэсэн. Ингээд 01.18 минутад түргэн тусламжийнханд шилжүүлж ослын газраас 01:41 цагт хөдлөн 02:06 цагт Pitié-Salpêtrière эмнэлэгт хүргэв. Додо болон Пол нар газар дээрээ нас барсан.
Дианаг аврахын тулд бүх төрлийн арга хэмжээ авсан боловч түүний гэмтэл хэтэрхий хүнд байсан тул ойролцоогоор 04:00 цагийн орчимд нас барсан байна. Харин эмч Бруно Риу /Bruno Riou/ 06:00 цагт түүний нас барсан болохыг хэвлэлийнхэнд зарлажээ.
Ослын дараа Дианагийн хонгилд орох үед цагаан өнгийн Пиат машин тэдэнтэй шүргэлцсэн гэж үздэг ч энэ нь батлагдаагүй юм.
Харин 1999 онд Францын шүүхээс уг осол нь согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн жолооч Пол жолоодлогоо алдсанаас уг хэрэг болсон гэж баталсан юм. Түүний цусан дахь спиртийн хэмжээ литр тутамд 1,75 грамм агууламжтай байсан нь Францд зөвшөөрөгдөх хязгаараас 3,5 дахин их байжээ. Мөн түүнийг сэтгэцэд нөлөөлөх эм ч хэрэглэсэн байж болзошгүй гэж үзсэн байна.
Мөн ослын үед папарацчид ойрхон байсан гэх нотлох баримт ч олдоогүй юм.
Гүнжийн үхэл нь Их Британид төдийгүй дэлхий даяар уй гашуу дагуулсан бөгөөд түүний оршуулах ёслолыг дэлхий даяар 2,5 тэрбум хүн телевизээр үзсэн гэх тооцоо байна.
Дианагийн үхэлд Хатан хааны гэр бүл буруутай гэсэн яриа хэд хэд явсан ч тэдний зүгээс ямар ч тайлбар тавиагүй юм. Харин түүний үхлийн талаарх мэдээлэл нас барснаас нь хойш хэдэн жилийн турш хэвлэлийн хамгийн томоохон сэдвүүдийн нэг байсааар байв.
Түүний энгийн даруу байдал болон хийж байсан үйлс нь олон түмэнд ихэд таалагддаг байсан тул Их Британид болон бусад олон улдсад түүнд зориулсан гашуудлын томоохон үйл ажиллагаанууд зохион байгуулагдсан билээ.
Диана, Чарльз нар нь 1992 оны 12-р сард албан ёсоор тусдаа амьдрах болсон бөгөөд 1996 онд хуулийн дагуу гэрлэлтийн гэрээг цуцалсан байсан юм.


May be an image of 2 people

May be an image of 2 people, people standing and outdoors
Эх сурвалж: Bataar.mn Батаар юу хэлэв 9 цагийн өмнө

Сэтгэгдэл бичих