Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

2021 оны 10 сарын 19, Мягмар
Токио 2020 паралимпын наадамд Н.Алтанцэцэг хүрэл мeдалийн төлөө барилдахаар боллоо

Токио 2020 паралимпын наадамд Н.Алтанцэцэг хүрэл мeдалийн төлөө барилдахаар боллоо

Эх сурвалж: Bataar.mn Спорт 2021-08-29 15:11:34

Токио 2020 зуны Паралимпын XVI наадамд Н.Алтанцэцэг АНУ-ын тамрчинг ялснаар хүрэл мeдалийн төлөө барилдахаар боллоо.

Түүний жинд Итали, АНУ, Япон, Бразил Казахстан зэрэг найман орны бөх багтсан. Манай тамирчин эхний барилдаанаа Казахстаны Байбатинатай хийж ялагдсан ч дагах барилдаанд АНУ-ын бөхийг ялснаар хүрэл мeдалийн төлөө барилдахаар болж байна.

Түүний өрсөлдөгч Бразилийн бөх байна. Медалийн төлөөх барилдаанууд Улаанбаатарын цагаар 17:30 цагт эхэлнэ. Хоёр тамирчны барилдаан 10 дахь буюу 19:30 цагт болно.

Н.Алтанцэцэг 2014 онд Инчеоны Азийн Паралимпын наадамд түрүүлж байсан бол 2018 онд Жакартагийн наадмаас хүрэл мeдаль хүртэж оноо цуглуулсан амжилтаараа Токиод өрсөлдөх эрхээ авсан билээ. 

 

Эх сурвалж: Монголын паралимпын хороо

Эх сурвалж: Bataar.mn Спорт 2021-08-29 15:11:34

Сэтгэгдэл бичих