Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

2021 оны 12 сарын 09, Пүрэв
10000 төгрөгийн шинэ дэвсгэртийг гүйлгээнд оруулжээ

10000 төгрөгийн шинэ дэвсгэртийг гүйлгээнд оруулжээ

Эх сурвалж: Bataar.mn Эдийн засаг 2021-08-12 17:27:00

Ардын хувьсгалын 100 жилийн ой энэ жил тохиож буй. Уг ойд зориулж Монголбанкнаас 10 000 төгрөгийн мөнгөн дэвсгэртийг шинэчилж, уг мөнгөн дэвсгэртийн урд талд “Ардын хувьсгал 1921-2021” хэмээн хэвлэн гаргасан байна. Наадмаас өмнө уг мөнгөн дэвсгэртийг гүйлгээнд орсон талаар эх сурвалж мэдээллээ.

Дэвсгэртийн нүүрэн талд байрлуулсан Ардын хувьсгалын 100 жилийн ойн бэлгэ тэмдэг болон баруун, доод хэсэг дэх морьтон баатар нь 3D хэмжээст зураг, мөн өнгө нь хувирч солонгорох хамгаалалтын шинэ технологитой аж. Мөн баруун, зүүн ирмэгт харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан 7 ширхэг ташуу зураасан товгор таних тэмдэгтэй.

Дэвсгэртийн ар талд Д.Сүхбаатар жанжины хөрөг болон Ардын хувьсгалыг тунхаглан зарлах үедээ ард олонд хандаж хэлсэн алдарт үгийг босоо монгол бичгээр бичиж, “Ардын хувьсгал 100 жил” гэсэн бичвэр бүхий тасалдаж харагдах металл утсыг байрлуулжээ. Мөн дэвсгэртэд хэт ягаан туяаны гэрэлд тодорч харагдах Соёмбыг нүүрэн талд, Монгол Улсын газрын зургийг ар талын зүүн дээд хэсэгт тус тус нэмж баяжуулсан аж.

10000 төгрөгийн шинэ дэвсгэртийг гүйлгээнд оруулжээ

10000 төгрөгийн шинэ дэвсгэртийг гүйлгээнд оруулжээ

Эх сурвалж: Bataar.mn Эдийн засаг 2021-08-12 17:27:00

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

DR ADITYA
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
2021-08-16 14:05:35 - 185.15.21.74
Хамаг Монгол
МАН түүхийг гуйвуулсан хэвээр. Ардын хувьсгалын анхдагч нь буюу МАН -ын анхны дарга нь Дамдины хүү Сүх биш, Солийн хүү Данзан. Төв талбайд буй морьтой хүний хөшөөн дээрхи бичиг нь Сүхбаатар амьд ахуйдаа хэлсэн үг биш, бүр сүүлд Монголын шинэ үеийн анхны нэрт сэхээтнүүдийн нэг Насан-Очихын Наваан-Юндэнгийн бичсэн үг гэж манай нэрт түүхчид батладаг юм шүү дээ. . . .
2021-08-12 19:46:42 - 66.181.161.74